18 May 2010

Сэв

Хараал ид!
Саяхан машины хормойг нэг сэргэлэн гар нь овоо хонхойлгосон байсныг илрүүлсэн. Хальт хархад ер анзаарагдахгүйгээр сэвтүүлсэн байна билээ. Тонгойгоод харах юм бол ангайсан хонхорхой.
Тэгсэн сая Аэрофлот, Номин даатгал, ЭйрТранс 3 орчихоод ирсэн чинь машины ар хонхойж орхиж. Өдөр зүгээр байсан юм да. Нэг новш нь чихэж өгөөд бултсан байна. Ул мөрийг нь шинжилвэл жийп урд хаалтаараа хуссан шинжтэй. Бампер хуссан бол тоохгүй л дэ, арын хаалга болохоор засуулах тохиолдолд бүтнээр нь будуулж таарах байх. Нэг мөсөн сэвээ тоолж байгаад 80 хүрэхээр нь төлөгүүдийг бараадахаас да, хэ хэ.
Сэвгүй тэрэг гэж хаа байхав. Өөрөө ухарч байгаад шон мөргөсөн бол гомдол алга. Зүгээр байж байгаад нулиулаад байх ондоо л до.

3 comments:

  1. Хэхэ би ч нэг удаа ухарч байгаад соната6-г араас нь гусчаад мэдэгдэлгүй дутаасан шүү :P

    ReplyDelete
  2. хэхэ ямар хэрэг байхав дээ. Ямар өнгөтэй машинтай билээ ганзо?

    ReplyDelete
  3. мөнгөлөг саарал

    ReplyDelete