28 May 2010

Явган аялалын зар

UPD 2010.05.28 11:40
Хүний тоо гарч байна. 6 хүн явахгүйн.
Оронд нь нэмэгдэж буй нь ч байна.
21. Оюун-Эрдэнэ,
эм, 32, нягтлан.
22. Эрхэмбаяр, эр, 33, худалдан авалтын мэргэжилтэн.
23. Дэнсмаа, эм, 34, санхүү.
Дашка удахгүй шийдээ хэлнэ. GPS, аппарат бэлэн.
Музыка по запросу:


UPD 2010.05.26 18:00
Өнөөдрийг хүртэл оролцогчид нэмэгдэж байсан бол одоо эргээд хасагдаж эхэллээ. Эхний ээлжинд 3 хүн ажил гарсан учир явж чадахгүйн гэж мэдэгдлээ. Явах хүмүүсийн нэрийг ногооноор, чадахгүйг нь улаанаар будлаа. 28 гэхэд бүх хүний нэр будагдчихна.
Машин тэрэгний хувьд:
1. Энхбат - 5 хүн. Toyota Prado.
2. Сэргэлэн - 5 хүн. Suzuki Grand Vitara.
3. Ганзориг - 4 хүн. Toyota Spacio.
4. Намсрайжав - 4 хүн. Mitsubishi G-Wagon.
Нийт 18 хүнд машин бэлэн. Өөрчлөлт орвол цаг тухайд мэдэгдэж байх болно.

UPD 2010.05.25 14:30

Суугаа ажилтай, хөдөлгөөний дутагдалтай улс огцом алхахаар үе мөчөөр байж суухын аргагүй өвдөх тохиолдол элбэг. Цацдаг мэдээ алдуулагч олдохгүйн. Уугнаа, Жак 2-т өвчин намдаах тос даатгасан болно. Түрхээд л зүтгээд байж дэ. Өвчин намдаах эм байвал аваарай, товагыщи.


UPD 2010.05.24 14:10

Цаг агаарын мэдээ. Халуун өдөр болох төлөвтэй.
UPD 2010.05.24 11:30
Гоби ах зөвшөөрлөө аваад багийн ахлагчид өгч. Бүртгэл дууссанаас хойш 4 хүн нэмэгдсэн, одоохондоо нэр усыг нь бичсэнгүй. 28-нд эцсийн байдлаар явах хүмүүс тодорно. Бүгдэнтэй нь холбоо барьж, явж чадах эсэхийг нь дахин лавлах болно.
UPD 2010.05.21 09:28
Бүртгэл дууссан. Бүртгэгдсэн улсаас ажлаас хамаарч явж чадахгүй байж мэднэ гэж сануулсан хүмүүс ганц хоёр бий. Өглөө яг 7:00-доо хөдөлнө, хэнбуйгайг ч хүлээхгүй.
Машины хувьд: нэг тэрэг нэмж хэрэг болох шинжтэй. Энхээтэй ярьж байгаад хэн нэгэн том тэрэгтэйд нь шууд тулгаад хэлчихнэ. Одоо бэлтгэлээ базаагаад, 29-нийг хүлээгээд сууж бай.

UPD 2010.05.20 11:30
Өнөөдөр DEADLINE, нөхдөө!


2010.05.10 20:26

Өнөөдөр Sek болон Энхээтэй уулзсан. Энэ жилийн явган аялалыг (зугаалга гэх юм уу?) Энхээ зохион байгуулахаар болсон. Зарлал, мэдээ, анхааруулгууд энд нийтлэгдэж байх болно.
1. Sek-ийн санал: энэ жил Цэцээгүн гарснаас Баянзүрх гарсан нь дээр. Дархан цаазтай уул биш юм чинь зөвшөөрөл г.м. чирэгдэл үүсэхгүй.
2. Энхээгийн санал: шулуухан Хагийн хар нуур алхая. Цэцээгүн гарах бол Зайсангаас халз авирах хэрэгтэй. Зөвшөөрөл өөрөө хөөцөлдөж олох байх, Энхээ.
Та нар юу гэж бодоцгоож байна?
Миний бодол: Хагийн хар явах боломж надад бол байхгүй. Дор хаяж 7 хоногийн юм болно шүү дэ. Баянзүрх болохоор халзан уул, төдийлөн байгаль нь сайхан биш. Харин Цэцээгүнрүү Зайсангаас халз мацах чинь боломжийн санал байж мэднэ. Компас, GPS аваад гархад төөрөхгүй нь лав. Бага зэрэг будилах бол байна :-) Зайсангаас арай сэрүүднээ гэж үзэж байгаа бол ондоо амаар өгсөж ч болно шүү дэ.
Энэ жил зүлэг ногоо тарчиг, зун цаг ирэхгүй удаж байна. Иймд V.29-ний бямба гаригийг л одоохондоо төлөвлөөд байна. 6-р сарлуу ч орж магад, явах огноо. Ойрын үед эцсийн байдлаар огноог товолчих байх. Аль нэг бямба гаригт л явж таарна.
Энхээ бүртгэлийг V.20 болтол явуулаад тасалбар болго гэсэн. 20-ний дотор бүртгүүлсний зол, бүртгүүлээгүйн хохь. Бүртгүүлчихээд ирээгүй бол - 3,14дарас хогийн гар.
Бужигнасан олон хүн авч явахгүй, хар лай. Хамгийн ихдээ 20 хүн (5 машин) явна.
Хэн явж болох вэ? 18 нас хүрсэн этгээд. Нас хүйс, шашин шүтлэгэ, ажил мэргэжил, sex orientation, нийгмийн гарал, намын харъяалал үүнд огт хамаагүй. Хүн дагаад, том толгойлохгүй, хогоо халааслаад явчих хэмжээний ухамсартай байхад хангалттай :)
Ингээд бүртгэл эхэллээ /нэр, хүйс, нас, мэргэжил/. Дахин сануулахад, нэрээ өгсөн бол - бандан тас!
1. М.Энхбат, эр, 40, уул уурхайн инженер (багийн ахлагч).
2. П.Ганзориг, эр, 31, программ зохиогч.

UPD 2010.05.11 15:00
3. Б.Намсрайжав, эм, 31, уурхайчин.
4. М.Ууганбаяр, эр, 32, программ зохиогч.
5. Зуунаа, эр, 22, эдийн засагч.
6. Р.Нямдаваа, эр, 31, техник хангамжийн инженер.
7. Б.Жадамбаа, эр, 32, банкны эдийн засагч.

UPD 2010.05.11 20:00
8. Ц.Сэргэлэн, эр, 32, банк санхүү.
Шарга морьтоос Шар хад гэдэг чиглэлийг 2 ч хүн санал болголоо. Багийн ахлагч л мэднэ дэ, хаашаа дагуулж явж алахаа :-)
Ганц өдрийн дотор 8 ч хүн бүртгэгдчихлээ. Жаахан запас-тай 20 гэсэн л дэ. Энэ янзаараа хүрчихэж мэдэхээр л юм байна. Хаашаа, хэдэнд, хэдий хугацаагаар явахаа хурдан шийдээрэй, Энхээ. Мөн машин тэрэгний хуваарилалт, авч явах эд зүйлс г.м.-ийг тодорхойлох хэрэгтэй байх.

UPD 2010.05.12 14:30
9. Сэргэлэн, эм, 28, машинист.
10. Гоби ах, эр, 49, үйлдвэрчний эвлэл.

UPD 2010.05.14 14:30
11. Отгонбаяр, эр, 37, жолооч.
12. Оюунгэрэл, эм, 30+, Newcom property.
13. Л.Дашравдан, эр, 31, хуульч.

Энхээгээс буюу багийн ахлагчаас шуудан ирсэн. Дор нийтэллээ.
Богд хаан уулын ноён оргил Цэцээгүн дээр гарах явган аялалын хөтөлбөр болон санамж.
2010 оны 5 дугаар сарын 29.
1. Бүртгэл. Чингэлтэй дүүргийн өмнөх талбайгаас 7.00 цагаас хөдөлнө. Хоцорсон улсыг хүлээхгүйг анхаар.
Явах автомашинууд: Энхбат - 6 хүн, Ганзориг - 4 хүн, Сэргэлэн - 5 хүн.
2. Зайсан толгойд машинаа орхин явган аялал эхлүүлэх
3. Цэцээгүн хүрэх зам зуур цайлах
4. Цэцээгүний оргилд гарах, өргөл мөргөл хийх
5. Цайлж амрах
6. Зайсан толгой хүрэх зам зуур цайлах
7. Зайсан толгойгоос чиглэл дагуу хуваагдсан аялалын гишүүдийг гэрт нь хүргэх.

Авч явах хүнс хоол, хувцаслалт.
Шаардах материалууд:
Компас болон GPS - Ганзориг;
2 литр ус - хүн бүр;
Цай, давс - Энхбат;
Очих замд цайлах хүнс - хүн бүр;
Цэцээгүн дээр өргөх идээ - 2 шил (Энхбат, Сэк), 20 хүнд 100 грамм;
Цэцээгүн дээр цайлах хүнс - хүн бүр. Тушенка авч яваарай. Монголынх нь зүгээр. МахИмпексийн жигнэсэн мах гэдэг консерв байгаа;
Цай чанах тогоо, чүдэнз;
Могойн тос, бинт;
Зайлшгүй уудаг эм, болон бусад шаардлагатай зүйлсээ мартахгүй байхыг сануулъя.
Хувцаслалт:
Аль болох хөнгөн, чөлөөтэй, дулаан хувцас;
Санал болгохоор - Салхи нэвтрүүлдэггүй куртка /windbreaker/, ууланд явахаар шагай далдалсан гутал /boots/.
Биеэ авч явах:
Гол нь нэг баг болж явах дээр нь Ганзоригийн блогт хэлсэнчлэн том толгойлохгүй, хогоо халааслаад явчих хэмжээний ухамсартай байхад хангалттай.
Ууланд гарах зөвшөөрлийг Говьсайхан авах болно.

UPD 2010.05.17 17:30
Sek-ийн бичсэнийг уншихыг зөвлөх байна. Залаат юм уу Хүрхэрээгийн амаар өгсөх юм уу?

UPD 2010.05.18 15:30
14. А.Хашцэцэг, эм, 34, manager.
Маргааш бүртгэлийн deadline. Амжсаны зол, амжаагүйн хохь.
Ахлагчтай холбогдлоо. Залаатын амаар өгсөхөөр боллоо. Доор нь орших River beach амралтын зогсоол дээр машинуудаа захиад үлдээчихнэ. Sek, тооцоо гаргачихаарай. Маршрут, туулах зам, цаг төлөвлөлт г.м.-ийг. Байгууллагын тэрэг тухайн үед хөдөө явчихвал би GPS-гүй болчихож мэднэ. Энхээ, Sek 2 давхар GPS мэдэж л байгаарай.

UPD 2010.05.20 15:30
15. Жаргалан, эм, 25, төслийн санхүүгийн мэргэжилтэн.
16. Д.Цэвээн-Үр, эм, 30+, manager.
17. Д.Адъямөнх, эм, 30+, нягтлан.
18. Энхболд, эр, 26, программист.
19. Б.Оюун-Эрдэнэ, эм, 35, админ.
20. Б.Батчимэг, эм, 29, залуу ээж (гоё мэргэжил байна :)
Унаа нэмж хэрэг болох нь дэ. Жийптэй нөхдөө, сайн дураар машинтайгаа Залаат орох хүн мэдэгдээрэй. Новшироод чимээгүй бүгэх оролдолго хийвэл шууд нэр цохно до, хэн ямар тэрэгтэйг мэдэхгүй биш, хэ хэ.

29 comments:

  1. Яг эхнэр амаржих үе учир хөгшин чинь чадахгүй нь Явна гээд худлаа бүртгүүлээд ч яах вэ

    ReplyDelete
  2. 20 hun gedeg ih bish uu usreed l 10-15 hun bhad hangalttai um bish uu

    ReplyDelete
  3. Uliastain amnii ehruu alhbal bas goy shd ee.zuun talaar n davaad yavbal bur ch dajgui.Hooson uulruu alhaj bhaar modtoi uuland ochvol.Davaa

    ReplyDelete
  4. за, ашгүй дээ. намайн бүртгэнэ биз дээ..? Хаа ч явсан цуг гэж мэдээрэй ;)

    ReplyDelete
  5. Ууганаа, 32, эр - явна гээд бүртгэчих

    Хандгайтын цаана очиж буугаад, зүүн тийшээ уул хадаар явсаар байгаад Шархадны хамгийн цаад хөдөө айлууд руу бууж ирж болдог л юм, гэхдээ аль дээр үед аялж байсан болохоор шууд дагуулаад явж мэдэхгүй, хамт явж байсан улсуудаасаа тодруулах хэрэг гарах байх

    ReplyDelete
  6. зуунаа, 22, эр эдийн засагч

    ReplyDelete
  7. bi yavna aa, burtgechiheerei

    ReplyDelete
  8. Sergelen, 32, Bank Sanhuu.

    Ug n yavj uzeegui gazarluu yavah n zugeer umaa. Uugnaagiin sanalyg demjij bn. GPS gazryn zurag, compas bhad zamaa olchinoo. Sharga moritoos Shar had gedeg bol goyo sanaa bn.

    ReplyDelete
  9. hervee uuganaagiin sanaachilsnaar yavah bol mashin tereg demii bhaa, yaaj shar had orchood butsaad mashinaa avah geel handgaitiin tiishee yavhiin. Niitiin teevreer l yavsan n deer gej bodoj bn

    ReplyDelete
  10. oyungerel em nas 30+ Newcom property

    ReplyDelete
  11. Google Earth deer joohon tootsoo, buduuvchilsen ayalaliin marshrutiig bolovsruulah gej oroldloo l doo.

    Ene jiliin ayalalyn marshrut buyu Zaisangaas yavah zamyg nodningiin ayalaltai haritsuulj uzlee l dee.

    1) Nodningiin marshrut oroiltsoogoor 6.8 km zam bolson bn, ondriin differentsial n oroiltsoogoor 650 m, ene zamyg tuulahad bid barag 6 tsag bolson.
    2) Zaisangaas yavah marshrut, shuluun shugamaar 9.5km, gehdee Google Earth-g ashiglaj ali boloh ogsoh uruudah bagatai, uulyn hyar dagasan, asga bagataihan marshrutiig tootsoolvol 10.5-11 km zam, ondriin differentsial mon l 650 m bolj bn.

    Enehuu ogodloos uzehed Zaisangaas alhahad barag 8 tsag 50 boloh tootsoo garch bn, ooroor helvel ogloo 8aas alhaj ehelhed 16.50d oroi deer hurne gesen ug shd.

    Iimees esvel oroi deer honoh esvel oor marshrutaar ogsoh gesen songoltuudtai l bolj bga sanagdaj bn.

    Erhem blog unshigchid u gej bodotsgooj bn?

    ReplyDelete
  12. Бүсгүй хүн болон бүдүүн гэдэстэй хүмүүс явахаар нээрээ бараг л 8-9 цаг алхаж магад шүү. Зайсангаас алхах маршрут бол нилээд уртдаа орох байх. за тэгээд ноднингийнх шиг замдаа хөл гар нь өвдөцгөөвөл бүүр алингаа алдах байх шүү

    ReplyDelete
  13. Төр хурх-аас 4 цаг алхаад яг орно гэж нэг аялагч хэлсэн машинаа нэлээн дөхүүлэхэд тэрнээс ч бага байж магадгүй гэнэлээ

    ReplyDelete
  14. Төрхурахын амнаас гарч үзсэн. Машин үлдээх газар байхгүй л дэ, тэнд. Биеийн амарыг бодох юм бол Манзушираас л гарчихна л да.

    ReplyDelete
  15. машин тавих газар байхгүй эзгүйл дээ нээрээ.. Манзушир-аас гарвал бас нээх өгсүүр биш газраар 3-4 цаг явах байхдаа. Тэгээд ямар маршрутаар явах вэ?

    ReplyDelete
  16. Manzshiraas yavyaa ter n biend ch amar, mashin tavih gazartai

    ReplyDelete
  17. Zalaatyn amaas shuluun shugamaar 8.6km gehdee ondriin differentsial n 900 m bolood bn. Mon marshrutiin nileed urt heseg asga chuluu ihtei gazraar yavj bn. Hetsuuhen l marshrut boloh n dee.

    ReplyDelete
  18. Тэгэхээр яг Залаат-аар өгсөхөөр тохирсон уу?

    ReplyDelete
  19. Залаат-аар өгсөнө. Сая Энхээтэй ярьсан. Хэцүү нь үнэн. Болох биз.

    ReplyDelete
  20. Manai emegtei duu yavna gesen shuu. Ner Jargalan, nas 25, tosliin sanhuugiin mergejilten.

    ReplyDelete
  21. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  22. За тэгвэл 5р сарын 29ний бямба гарагт Чингэлтэй дүүргийн урд 07.00 цагт уулзацгаая. Хувийн бэлтэглээ сайтар базаагаарай

    ReplyDelete
  23. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  24. Эхнэр чадвал явья гээд байсан, тэгвэл унаа болох байх, явахгүйээ гэвэл би унааг нь аваад бүтэн өдөр тэнд орхиод хадчихаж болохгүй байхаа, гэхдээ наана нь ярилцая.

    Ууганаа

    ReplyDelete
  25. Тэгээд өдөр унасан мах авах юмуу хаяад явах юмуу кк

    ReplyDelete
  26. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  27. Хувь хүмүүс өөртөө нэг боодол шоколад, хүлхчихээр буюу хатуу чихэр авч явбал зүгээр шүү, зам зуур өлсөх болон ядрахад халть энерги өгдөг юм. Хэтэрхий олон хувцасны хэрэггүй, голын эрэг дээр очих гэж байгаа биш хувцас хунар солиод байх шаардлагагүй, гол нь уулын дээр гараад салхитай тул хөлс гарсан үед салхинд цохиулчихааргүй байгаарай, алхаж яваа үед учиргүй даараад байна гэж байхгүй.

    ReplyDelete
  28. Manai duu Jargalan ajil garaad yavj chadahgui bolsnoo medegdlee.

    ReplyDelete
  29. Маргааш бурхан шиг даргатайгынхаа ачаар амралтын өдрөөр ажилахаар болсонд хүлцэл өчье. Та бүхэн аян замдаа сайн яваарай. Онцгүй байна, бараг 2 долоо хоног догдолж бэлдсэн хөдөлмөр. Аялалын зурагнаасаа нийтлээрэй хө. Одоо ажлынхантайгаа тушенкагаа задалж идлээ :(

    ReplyDelete