27 January 2010

Зурагт таавар

UPD 2010.01.27 15:30
Тэр трико гэсэн зөв хариулт өгсөн хүн хэн бэ?
1938 онд Дюпонт концерн нейлон трико үйлдвэрлэж эхэлж. Сурталчилгаандаа бараагаа "аалзны тор шиг нимгэн, төмөр шиг бат бөх" хэмээн тодорхойлж. Эхний жилд л гэхэд 64,000,000 хосыг зарсан байна. Гэвч дайн эхэлснээр бүх үйлдвэрүүд армийн төлөө ажиллаж эхэлжээ. Нейлоноор бат бөх, хөнгөн парашют хийдэг байсан болохоор трико үйлдвэрлэгдэхээ байж. Харин бүсгүйчүүд хөлөн дээрээ трико өмссөн юм шиг зураг зуруулдаг байж. Арын самбар дээрх бичгийг нь арилгаагүй зураг энэ.
Сүүлчийн штрих - оёдол зурах. Ингэснээр хөлийг 2 хувааж буй мэт болгож, зарим гажигийг засаж залруулж болдог байж.
UPD 2010.01.27 11:19
Нөхдөө. Хөлний үс хуулах, шарлага хийсэн юм шиг будуулах зэрэг энгийн зүйл мэдээж асуухгүй шүү дэ. Уг нь бол амархан таавар.
Тусламж: Америкт Дэлхийн II дайны үед дарагдсан фотозураг.


UPD
2010.01.27 08:58
4 хувилбар болж. Зөв алга.


UPD
2010.01.26 21:18
2 хувилбар ирж. Буруу байна. Үстэй ямар ч холбоогүй.

2010.01.26 19:02
Ээлжит зурагт (хялбархан) таавар.
Зурган дээрх бүсгүйчүүд юу хийж байна вэ?
Хариулт маргааш.

10 comments:

  1. восковую депиляцию

    ReplyDelete
  2. shaving hiijiina

    ReplyDelete
  3. teguul fake tanning hiijiina

    ReplyDelete
  4. huluu buduulj bna esvel tosluulj bna

    ReplyDelete
  5. Waxing buyu hulnii usee huulj baina.

    ReplyDelete
  6. тэр үед шилэн трико үүсээд ховор байсан байх, тэгээд түүнийг орлуулахаар зүйлээр хөлөө будуулах юмуу давхарга маягийн юмаар бүрүүлж байгаа юм боловуу?

    ReplyDelete
  7. chinii blogiig dandaa erchuud unshij hardag ni medregdej bna shuu.. ene buhniig zugeerl pedicure gej neg ugeer helj bno l doo...manicure gedeni garni hums yanzlah, garand mask tavih geh met zuils orno doo

    ReplyDelete
  8. gedhee minii medehiin chi arai ch PEDICURE-in tuhai taavar taalguulmaargui yum... taavrin hairu yu ve..?

    ReplyDelete
  9. арын хананд нь байгаа зургийг харвал далайн эрэг дээр байгаа хөл шиг харагдаж байна, тэгэхлээр далайн давсархаг уснаас хамгаалдаг түрхлэг түрхэж үйлчилж байгаа юм боловуу? эсвэл наранд хэтэрхий түлэгдэж барихаас сэргийлсэн түрхлэг түрхэж байгаа байх

    ReplyDelete
  10. Трико гэсэн хүн нь Водка байлаа

    ReplyDelete