Оюу толгой - бидэнд ойрхон ирээдүй гэнэ дэ. Уул уурхайн салбарыг даанч мэдэхгүй юм. Самбарыг нь харж хий ангайхаас өөр ид шид миний хувьд алга. Болтугай л гэе. Монгол хар ямааны бэлдмэлийн самбар. Наана нь ачааны машины тэвшин дээрээс 2 нөхөр давс цацаж буй дүр төрх бидний хоёр цэхэрт тусна. Өвлийн улирал дундаа орж байхад хальтиргааны эсрэг авч буй арга хэмжээтэй анх таарсан мөч минь энэ. Анхны бөгөөд эцсийн учрал байвал гайхах зүйлгүй. Самбарны хувьд - 3,14zдец. Нэмээд бөөн солонгос ханз. Сурталчилгааны самбарнуудыг байгууллагуудын хаягтай адил заавал монгол хэлээр бичүүлэх хэрэгтэй гэж боддог. Рекламны агентлагийн самбар арай л дээр хийцтэй. Гэвч гол санааг ондоо газраас шуусан нь илт.
Ийм үзээрийн зүлийг бол хором ч эргэлзэлгүй шууд нураах хэрэгтэй. Энийг ч мөн адил. Ядахад монгол үг нэг ч алга.
G-mobile-ийг сурталчилаад байгаа энэ шар нөхөр чинь хэнсэн билээ, харсан ч юм шиг гэсэн бодол энэ самбарыг хараад төрсөн.
Таавар самбарны нөгөө бөөрөнд бэхлэгдсэн хар нөхрийг харах мөчид тайлагдав.
Төгсгөлд нь, сая газар хөдлөж нэг үзэж байна.
No comments:
Post a Comment