Хараал ид! Laptop-ны сэнс бөглөрөөд, улмаар board нь халсаар шатчихсан байна.
UPD 2010.01.14 09:15
Хараал ид! Гэрийн laptop чад. Яасан юм бүү мэд, асахаа байж. Бодвол баатрууд бодийг нь хөтөлсөн байх. Сая амьсгаа хураасан laptop-оо аваад гутлын 22-ын MCS-ийн салбар орсон чинь дотоод ажилтай тул 12-с онгойно гэсэн зар угтав.Буцахдаа тагнуулын ерөнхий газрын урд шугам даваад эргэчихсэн чинь цаг уурын үүдэнд цагдаа зогсож байдаг юм да.
UPD 2010.01.13 17:20
Хараал ид! Цагчин 9-ийн тоог алга болгочихож. 6-ийн тоог 9-ийн оронд эргүүлж хийлгээд, 6-ийн оронд гурвалжин дүрс хийлгэж орхилоо. Би өчигдөр өгөхдөө цифрийг нь алга хийчихвээ гэж сануулан байж өгсөнийг яана.
Хараал ид! Хогийн ногоон Шрек цаг хага цохичихлоо. Шил нь хага, зүү нь гацаа, 1 цифр болон бичиг нь мулт.
Баахан инээлээ :P
ReplyDeleteOdoo yanaa! Huuhduud ni togloomgui bolloo. Balai yum!
ReplyDeleteЦЭВЭРЛЭЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ БАЙНА ТЭЭ ХАРЬЖ БАЙГААД ЦЭВЭРЛИЙ ХАЛТАРИЙГАА
ReplyDelete