Яагаад олон хүн үйлчлүүлдэг газруудын коридорт хогийн сав байрлуулдаггүй юм бэ? Нарийлж байгаа хэрэг үү, эсвэл хулгайлчихаад байдаг юм уу. Хогийн саванд мөнгө төгрөг нь хүрдэггүй юм бол хайрцаг ч хамаагүй булан тохойгоор тавил да. Монгол хүн хэзээ ч хогоо кармаалж яваад зориулалтын сав таархаар нь хийхгүй шүү дэ. Энэ бол 2х2 шиг энгийн зүйл. Аксиома буюу баталгаа шаардлагагүй. Яахав, 200-аад жилийн дараа менталитет нь өөрчлөгдөж магад.
Эх нялхасын эрдэм шинжилгээний төв. Хүүхдүүд байдаг газар болохоор чихэр жимс, печенье боовны баглаа боодол шиг элбэг зүйл энд үгүй.
Задлаад, доторхийг нь амандаа, боодлыг нь газар хаяна.
Эсвэл цонхны тавцан дээр үлдээнэ.
Томчууд нь нуруутай болохоор агааржуулалтын хоолойруу чихнэ.
21 January 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment