11 January 2010

Гадаадад амьдрагсад

Гадаадад цөөнгүй тооны монголчууд сурч, хөдөлмөрлөж амьдардаг. Миний найз нөхөд, хамаатан садан, ангийн андуудаас ч цөөнгүй бий.
Амьдралын эрхээр хараар ажиллаж буй улсад би нигүүлсэнгүй ханддаг. Энд төр засаг нь олигтой цалин өгч чадахгүй байхад өөр яалтай ч билээ. Хэдэн цаас хийгээд буцаад ирэх л санаатай улс.
Ойлгодоггүй бүлэг - тэндээ төгсөчихөөд (ихэнхдээ улсын зардлаар сурч шүү) наашилдаггүй улс. 5-6 жил мөнгө хийхээр, нэмж ажлын туршлага суухаар үлдээд хөдөлмөрлөсөн бол ойлгох. Тэр чигтээ тэндээ шингэчихэж байгаа нь харамсалтай. Ихэнхдээ сайн потенциалтай залуучууд шүү. Тэгээд хөгширсөн хойно гэнэт нутаг нь санагдаад эрүү өвдөг нь нийлсэн улс ирж таараа.
Улс үнэгүй цэцэрлэг сургуулиар хангаад, эрүүл биетэй, саруул ухаантай иргэн бэлдээд "за бүр сайн болоод ир" гээд явуулсан хүн нь тэндээ ажиллаад (ө.х. ондоо улсын хөгжилийн төлөө л зүтгээд), эцэст нь хөдөлмөрийн чадваргүй шахуу ирэх нь төдийлөн таалагддаггүй. Сурсан, мөнгө хийсэн л бол болоо ш дэ. Илүү юу хэрэгтэй? Хар гэртээ ирэх хэрэгтэй.
Гадаад иргэнтэй гэр бүл болохын хувьд, сэтгэлийг цагдалтай биш, хэн нь хэнтэйгээ суух нь хамаагүй, эх орондоо л ирж хувь, хувьсгалын аль нэг секторт ажиллах хэрэгтэй. Энд хадсан ганц хадаас хүртэл илүүдхээргүй л байна.
Долг платежем красен, товарищи.

Харин одоо харих минь, 3,14z, шинэ өдөр гарах гэж байна.

3 comments:

  1. Гарууд хөгширтлөө ирэхгүй л дээ

    ReplyDelete
  2. ih l nervnii bichsen baih chin genet neg yum bodogdej dee hugshoon hehe. zarim neg humuus ulsad bolon huvid hiih yostoigoo hiichihsen gej oilgood hariig zorij baigaa l baih. huviig bodhoor heden tsaas n hurehgui ulsiig bodohoor uls n hiisen buteesniig n unelehgui tiimerhuu zuil tohioldoj l bailaa. gehdee hun bol etssiin bulegt ooriin huviin ashig tusiig l bodoh baih daa. hunii gazar bol hunii l gazar shuu dee. hediigeer aj amidral orchin n saihan ch gesen manaihaas ch doloon dor yum bas baij l baigaa daa. zarim ued mongoldoo baisan bol durmiin bus amirdah ch bas zugeer shuu. buh zuil durmiin daguu amidrah bol bas neg tiimerhuu :)

    ReplyDelete