16 January 2010

Doctor Computer

Уржигдар гутлын 22-ийн салбарт очиж хаалга мөргөөд буцсан. Өчигдөр очиж амжилгүй байсаар ажил тарах цаг хүргэчихэв. Утасдаад хагас сайн өдөр ажиллах уу гэж асуув. Ажиллахгүй, гэхдээ хороолол дахь салбар ажиллана гэв.
Сая 11 өнгөрөөгөөд хороололын Paradox-ын хажууд байдаг салбарт нь очсон чинь хаалттай. Цагийн хуваариараа бол 11:00-д онгойх ёстой юм билээ. "Лавлах утас: 312424" мэдээлэл шилэн дээр нь хадаатай. Тэрлүү нь ажиллах эсэхийг нь асуухаар залгасан чинь автомат хариулагч урдаас хариулав.
Нэг үгээр - (_|_)
Ер нь яагаад хагас сайн өдөр үйлчилгээний газруудын ихэнх нь хаалттай, эсвэл 10, 11-с наана онгойх нь ховор байдаг юм бэ? Бага үдэд л нэг юм нээгдэх юм. Өглөө 9-с бага сага ажил амжуулмаар байна ш дэ.

No comments:

Post a Comment