2010.01.07 17:57
Хүнд бичсэн зүйлийг уншиж ойлгосноос болон яриа сонссоноос бодит зүйлийг шууд харах нь хамаагүй амар. Тархи нь ч хурдан хүлээн авна. Тиймдээ ч хүмүүсийн харьцаанд дохио зангаа өргөн ашиглагддаг юм.
Тодорхой жишээ: Үнэн голоос дургуй хүргэсэн хүнд эсэргүүцлээ илэрхийлэх шаардлага гарав.
Вариант 1: Чи цаашаа зайлдаа! гэж хэлэх.
Хувилбар 2: Дуугүй салаавч үзүүлэх.
Аль нь хүнд тусах вэ? Мэдээж 2 дахь нь.UPD 2010.01.08 08:50
Нэг зүйл тайлбарлах хэрэгтэй байх. Орос хэлэнд "фига" (салаавч) гэдэг үг бий. Гэхдээ хар ярианд энэхүү үг нь шууд утгаараа орчуулагдах нь ховор. Цөөн хэдэн жишээ:
По фиг - Ямар ч хамаа алга, ялгаагүй, хэнд хамаатай юм
На фига - Ямар хэрэгтэй юм, ямар ч хэрэггүй шүү дэ
Фигня - Новш гэж, утгагүй зүйл
Фиг тебе - Гонжийн жоо, тийм юм байхгүй шүү
Фигушки - "Фига"-г зөөлөн байдлаар хэлж буй юм
Фигачить - Эрүүл бус үйлдэл хийх, тэнэгтэх, цаг алах
Фига в кармане гэдэг хэллэгийг өмнө нь тайлбарласан.
Харин яг "фиг" үзүүлээд юу гэж хэлдэг вэ гэхээр:
На тебе! - Май!
На, выкуси! - Май, хазаад аль!
На-ко-ся, выкусика-ка! - Дээрхийн адил утгатай
Эцэст нь: "фига" нь "кукиш" гэдэг үгтэй синоним.
Жаахан хүнд зүйл биччихлээ, уучилна биз ;)
08 January 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
haha ganzo giin povik haha.
ReplyDelete