Санал асуулгаар олон хүн иргэдэд мөнгө өгч буйг буруу үзэгдэл, доромжлол хэмээсэн боловч төр засаг минь ард түмэндээ туйлын их "хайр"-тай тул цагаан сарын өмнөхөн настангууд, нялхас болон тахир дутуу иргэдэд мөнгө өгөхөөр шийдсэн. Мэдээж ихэнх нь энэхүү мөнгөөр цагаан сараа тэмдэглээд, ууц, бууз, ул боов болгоно. Миний бодлоор, нөхдүүд сонгууль хүртэлх үлдсэн хугацаанд бага багаар сувруулж сувруулж, яг сонгуулийн өмнөхөн арай ахиу хэдэн халтар цаас хуваарилах байх. Надад мөнгө мэдээж хэрэгтэй л дэ, гэхдээ арай ондоо хэлбэрээр янз бүрийн хөнгөлөлт эдэлмээр байна ш дэ. Тухайлбал орон сууцны зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр хамрагдах ч юм уу.
Орцны хаалган дээр хадаатай зарлал.
Харин энэ 70 мянга авах дэвтэрнүүд хайрцгандаа. Энд нэг зүйл хэлэх хэрэгтэй. Манайд яг одоо халамжийн хэдэн ч дэвтэр байдаг юм, бүү мэд. Дор хаяж 3-4 бол байгаа. Нэг агентлагийн л гаргаад буй дэвтэрнүүд шүү дэ. Хог гэж, нэг дэвтэр дээр бүх бүртгэлийг хийж болохгүй гэж үү?
29 January 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment