05 January 2010

ТИС, юун ШУТИС

Зарим их дээд сургуулийн нэрийг өөрчлөлгүй хэвээр нь үлдээх хэрэгтэй байсан юм. Ер нь нэр товч, тодорой, бүх хүнд танил байх хэрэгтэй. Улсын гэх тодотголтой хэдхэн сургууль дээр жишээ аваад үзье:
ТИС (эсвэл Поль) гэхэд л хангалттай. "Шинжлэх ухааны" гэдэг угтвар илүү. Багшийн дээд - хэнд ч ойлгомжтой. Яахав "дээд" биш "их" сургууль болоо л биз, юун "боловсролын" вэ? Бас анагаах байна. "Эрүүл мэнд" энд ямар хамаа байна? БХИС (Батлан хамгаалахын их сургууль) - ерөөсөө утга алга. ЦИС (цэргийн их сургууль) байх ёстой. МУИС-ийхэн харин өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. Нэрээ авч үлдэж чадаж. Тэгэхгүй бол Бүх Монгол Угсаатны Их Сургууль г.м. мангар нэр өгөх гэж оролдох гарууд олдох л байх шүү.

4 comments:

  1. Урт нэртэй байхаар сүртэй харагддийм байлгүйдээ :P

    ReplyDelete
  2. Мөөнөөгийн хэлдэг ортой л гэж нанана гэхээс хахаа

    ReplyDelete
  3. gehde ter urt nerer ni duuddag hun bdag yumuu, bugd l huuchinaar ni heldeg bhaa

    ReplyDelete
  4. Бүх Монгол Угсаатны Их Сургууль гэж нэрлэе гэвэл дэмжээд, бүр хэрэгжүүлэх хүмүүс дээгүүр маш олон гарна. Учир нь сургуулийн нэрийг өөрчлөхөөс өөр дорвитой ажил тэдэнд үгүй юм чинь...

    ReplyDelete