UPD 2009.01.02 02:00
Нэг муу access-ийн бааз үүсгээд утгыг нь биччихдэг болгохоос л залхуураад байгаа хүн дэ. Сая сууж байж хамгийн энгийнээр (буюу printscreen хийж) хэвлэдэг болголоо. Курсын ажил, бие даалт хэлбэрээр ч юм уу зүгээр сонирхолын үүднээс энэ жижиг софтыг аваад цааш хөгжүүлэх хүн байвал программын кодыг мэйл-ээр илгээхэд бэлэн. Захидал бичихэд л хангалттай. Хэвийн ажиллагаатай, сүүлийн хувилбарыг татаж авч болох линкүүд:
1. gogo: http://share.gogo.mn/E5dsszPYzV50961262415153/Exchange Rate.rar
2. rapid: http://rapidshare.com/files/328882166/Exchange_Rate.rar.html
3. deposit: http://depositfiles.com/files/3tj4kkr80
UPD 2009.12.24 16:30
Хуучин онд багтааж энэ жижиг софтыг янзалчих санаатай ажлын зав зайгаар оролдож л сууна. Амжуулчих байх. Монголбанк, ХХБ, Голомтыг сайтад өөрчлөлт орсноос болоод алдаа зааж байж. Засчихсан. Одоо баазад бичдэг, цаасан дээр хэвлэдэг болгохоор өөрчлөлт хийж буй болно. Тун удахгүй та бүхэндээ толилуулнаа ;)
UPD 2009.08.06 17:30
Бүх линкүүд алагдсан байна. Гэвч... Сайн хүмүүс тийм ч цөөнгүй бололтой. Weatherman гэдэг (маш сайн :) хүн өөрийн блог дээр энэхүү программын тухай мэдээллийг нийтлээд, давхар upload хийсэн байна. Иймд дараах замаас татах бололцоо нээлттэй:
http://www.4shared.com/file/121385720/918f05c0/ExchangeRate5.html
UPD 2009.07.02 18:00
share.gogo.mn дээр тавигдсан зүйл устсан байна гэсэн comment ирж. Тэгэхээр нь rapid дээр хуулж орхилоо. 4-р сараас хойш хүний урманд нэг ч зүйл өөрчлөөгүй, нэмээгүй. Амжуулах зав үнэндээ алга. Уг нь өдөр өдрөөр нь баазруу оруулдаг, түүнийгээ excel-рүү хөрвүүлдэг болгох санаа бол байгаад байдаг.
http://rapidshare.com/files/250997140/ExchangeRate5.exe.html
2009.04.27
Банкинд ажилладаг нэгэн найз минь Монголбанк, арилжааны том банкууд болон 8 шарга валют арилжааны захын ханшийг нэг дор ганц товч дараад гаргаж ирдэг зүйл хийж өгөөч гэж дээр гуйсан юм. Хүслийг нь биелүүлэх гэж оролдлоо. Хэн дуртай нь татаж авч ашиглана биз.Анхаарах зүйлс:
1. Сүлжээндээ proxy ашиглаж буй бол тохиргоог нь хийх хэрэгтэй.
2. Зарим үед хэрэгцээтэй зам дээрх сайтууд (тэр тусмаа Монголбанкны) ажилладаггүй. Ийм үед алдаа заана.
3. Web хуудасны дизайн, зам өөрчлөгдөх тохиолдолд буруу ажиллана.
4. Эцсийн хувилбар биш тул жижиг сажиг алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй.
Цааш хийх гэж буй зүйлс:
1. Өдөр өдрөөр нь excel-ийн файлруу хөрвүүлнэ.
2. Тоо оруулж боддог tab нэмэгднэ. Ханшийн зөрүү бодогч хийнэ.
Хүсэлт:
Туршиж үзээд цааш яавал хэрэглэхэд хялбар, илүү боловсронгуй болох талаар мэйл бичвэл баярлах байна.
02 January 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Өө за хэрэглээд байна шүү дээ энийг чинь
ReplyDeleteСайн уу.. уул нь их дажгүй зүйл хийжээ. Гэхдээ нэх айхтар том алдаа гаргаж.. Тэр нь юу гэхээр share.gogo дээр байрлуулсан явдал юм. Устчихсан байна. :P
ReplyDeleterapidshare-ees yaj tatdagiig zaagaad uguh hun amitan bnuu.skelot@yahoo.com luu ilgeevel bayarlana shuu
ReplyDeleteДахиад шээрлээд өгөөч дүххх үүү.
ReplyDelete1) чи банкуудын ханш авахдаа аль ханшийг нь татахаар хийгээд байна (бэлэн болон бэлэн бус гүйлгээний ханш гэж байдаг)
ReplyDeleteЖишээ:
ХХБ-ны бэлэн гүйлгээний ам.долларын ханш 1445₮, бэлэн бус гүйлгээний ханш 1444₮
2) банкнуудын вальютын гүйлгээний ханш нь үнийн дүнгээсээ хамаараад өөр өөр дүнтэй байдаг энийг яаж зохицуулах вэ
Жишээ:
ХХБ-ны 5'000 ам.доллар хүртэлх гүйлгээний ам.долларын ханш 1445₮, 5'001-50'000-нх 1445,5₮, 50'001-ээс дээш 1446₮ байна.
1. Дан бэлэн ханшийг нь татаж байгаа.
ReplyDelete2. Үнийн дүнгээс хамаарсан нь зөвхөн TDB-ийн сайт дээр л байна билээ. 5000-с доош гэдгийг л авсан.