27 January 2010

Санал асуулгын санал асуулга

Анхаараарай! Анхаараарай!
Санал асуулга дуусаад бараг 2 7 хонож байна уу да. Ямар ч байсан хаагдаад удаж байгаа.
Надад дараачийн санал асуулга болгочих хэд хэдэн асуулт байх нь байна. Гэвч...
Сонирхолтой байлгах үүднээс уншигчидаас санал асуулгын асуултыг асуумаар байна.
Та нарт юу сонирхолтой байна? Юуны тухай өөрийн адил уншигч түмнээс асуумаар байна?
Хэн нь хамгийн өвөрмөц, сонирхолтой, энгийн бус санал асуулганы асуулт илгээх вэ?

Шагнал: Таны санал асуулга бүхэл бүтэн 3-ан 7 хоногийн турш блог дээр буг болж олон түмний нүдийг хужирлана. Гаж асуулт илгээсэн гажиг гарыг нөхрийг уншигч болгон мэддэг болно!

Үүний тулд яах ёстой вэ?
Санал асуулгыг коммент-д дараах шаблоны дагуу үлдээх хэрэгтэй. Жишээ нь:
Асуулт: Хар эрчээрээ гүйж очоод толгойгоороо
хана мөргөвөл яах вэ?
Вариант 1: Толгой хагарна.
Вариант 2: Хана цуурна.
Вариант 3: Юу ч болохгүй.
...
Вариант N буюу тэнэг хувилбар: Кайф авна :)

2 comments:

  1. Asuult: Gudamjind bie zasaj bgaa huniig ta haraad ta yah ve?
    1. Shaardlaga tavin horiglono
    2. Haraagaad ungurnu
    3. Yah ch ugui
    4. Zeregzej ochood bie zasna.

    Iim baj boloh uu Ganzo?

    ReplyDelete
  2. Ийм байж болно. Өөрийн чинь нэр алга.

    ReplyDelete