Гараажийн хаалганы нэг хацар нь суулт өгөөд цоож таарахаа байсан. Саяны хүйтнээр орой болгон 10-15 мин. хаалгатай ноцолдох тийм ч сайхан байсангүй. Өчигдөр шөнө бүр 20 мин. ноцолдоод түгжиж чадсангүй. Дургүй хүрээд нэг цоожоор нь хаагаад л харьсан.
Ганц цоож авах гэж 100 айл сажилалтай биш, хороолол дахь "Хороолол" барилгын дэлгүүр оров. Нэгдүгээр давхарт нь солонгос (үнэн болов уу?) цоож нүдэлчихээд подвалд нь орсон чинь яг ижил цоож хамаагүй хямд байдаг юм да. Бодохноо, нэг давхарт байрлаж буй лангуунууд доор байгаагаас илүү түрээс төлдөг байх. Тиймдээ ч бараа нь үнэтэй. Эсвэл худалдагч нь шуналтай :)
Би ч тэгээд нэг бус гаражийн цоож хөрөөдөж байсан туршлагатай да: 1, 2.
16 January 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment