21 November 2008

Top security

Өглөө 7.40-д гараж очоод доод цоожиндоо түлхүүрээ хийгээд мушгисан чинь түлхүүр 3,14з хуга. Яацарсан заяагүй эд вэ, хужаа цоож, түлхүүр! Хүүхдүүдээ таксинд суулгаад, гэрээр орж төмрийн хөрөө аваад ажлаа эхэллээ дэ. Бүтэн цаг хөрөөдөх процесс үргэлжилж, чөмөг царцаж, гар хөл мэдээ алдахын даваан дээр цоож эвдэрлээ. Бугуйн цаг 9 цагийг зааж, түрүүн осгох гэж байхад гараагүй нар байшингийн араас цухуйлаа.Гараждаа ороод хамгийн түрүүнд хараал идсэн цоож, түлхүүр болон аминд орсон төмрийн хөрөөний зургийг дарлаа.Хужаа цоож дээр "Top security" гэсэн бичиг байдгийг сая л анзарав. Жаал гэсэж аваад Нисэх зүглэхээс.

1 comment:

  1. hiisen tulhuur ni huga userne, hudaldan avagch ta uuruu ch ongoilgoh argagui bolno,hehe, teheer top security l geh gesen yum bna daa hujaanuud........

    ReplyDelete