22 January 2017

Screenshots

Хэдэн скриншот. Зарим дээр нь анхаарал татах хэсгийг нь улаанаар тодруулсан.
Нигерийн захидлууд бас цаг хугацаатай хөл зэргэцэж хөгжиж байна шүү. Хазгай ч гэсэн монгол хэл дээр, ХААН банкнаас ирсэн юм шиг. Яваандаа машины орчуулга хүний орчуулгаас ялгарахгүй хийгддэг болох цагт төөрөгдөлд оруулах магадлал нь нэмэгдэх юм байна да.
MostMoney гар утасны апп. Paste-ийг хэзээнээс Наах гэдэг болчихов? (Наах гэснээс "нах" гэдэг товчлолын утгыг сонирхож болно)
MostMoney Австралид зүв зүгээр ажиллаж байгаа. Харин Ebarimt орохгүй байгаа. Уншаад таг, гадны IP-гаас хандахыг нь хаасан юмуу яасан юм бүү мэд.
Зарлал дунд таарсан зүйл:
Харин энэ манай монголын зарлал дунд таарсан бичилт:
Twitter. 1000 офицерын каракульд төр 2 сая доллар зардаг гэж нэг нөхөр бичиж. Энгийн арифметик бодоод үзье: 2 сая ам. доллар * 2489.44 төгрөг (Монголбанкны ханш) = 4,978,880,000.00 төгрөг. 1000-д хуваавал 4,978,880.00 буюу бараг 5 сая төгрөг гарч байна. Нэг малгай болон зах 5 сая гэж үү? Ийм сансрын үнэ гэж юу байхав. Хойно жишээ нь 6 мянган рубль л байна (нэг, хоёр). ө.х. ойроцоогоор малгай зах хоёр нийлээд 500 мянган төг. Манайх 10 дахин өндөр үнээр худалдаж авдаг гэвэл би итгэхгүй. Харин хэн нэгэн их мэдэгч 0 алдаж бичсэн гэвэл итгэж болох.
Тэгээд ч өөрийнхөө армийг тэжээж чадаагүй улс хүний арми тэжээдэг юм. Цэргийнхэнд каракуль малгай, зах нь байх хэрэгтэй. Дулааханаас гадна сүртэй, хийморьтой харагддаг юм. Хэмнэх юмаа л хэмнэе.
Доктор автосүлжээний сайт. Нэг үйл явдлыг хоёр янзаар бичиж.
Нэг дахин нэмэгднэ гэсэн ойлголт байхгүйг энд хэлэх гэсэн юм. Нугарч нэмэгдэж болно, хоёр дахин нэмэгдэж болно, нэг дахин - боломжгүй.

No comments:

Post a Comment