07 January 2017

Шиньжян-Уйгурын монголчууд

Өчигдөр орой тохиолдсон явдал. Kelvin Grove дүүрэгт гадаа сууж байтал настай ах эгч хоёр зүглээд ирэв. Царай зүс нь монголоо. Ирээд "манай монголуу" гэж байна шүү. Гэхдээ халх аялгаар биш, баруун аймгуудын юмуу дархадын аялга ч биш. Ойлгоход нилээн бэрх. Тиймээ л гэлээ. Тэгсэн Өрөмчийн буюу Шиньжян-Уйгурын монголчууд байж таарсан. Ах өөрийгөө Нимаа (Я биш И-гээр дуудсан) гэж танилцуулав. Эгч мөн монгол нэртэй. Охиныхоо нэрийг хэлсэн - бас монгол. Үндэс угсаагаа алдчихгүйг хичээдэг хүмүүс бололтой. Энд QUT-д охин нь сурч байгаа, өөрсдөө ирээд удаагүй юм билээ. Цагаан сараар яах гэж байна, энд монголчууд аль зэрэг олон байна г.м. зүйл асуусан. Цагаан сарыг арай өөрөөр (цагаалан гэлүү) дуудсан шүү. Монголчуудтайгаа таараад сайхан байна гэж байна лэ зайлуул. Энд мэр сэр монголчуудтай энд тэнд тааралддаг л юм. Гэхдээ ах эгч хоёртой таарсан нь арай өөр, сонирхолтой бөгөөд дотно байв.

2 comments:

  1. Шинжаанд Торгууд Хошуудууд байдаг. Ойрад аялгаар ярьсан болов уу. Би ч Торгууд. Манайхан цагаалах гэж ярьдаг

    ReplyDelete
  2. Торгууд гэнэ лээ.

    ReplyDelete