Өмнөх нийтлэл: click!
Өмнөх дугаарыг хараагүй бол уншиж байгаад энэ посттой танилцсан нь дээр гэж бодож байна.
Өдөр бүр би хөрш аалзтай таардаг, яараагүй бол гар утсаар зургийг нь авчихаад явдаг байлаа. Учир нь аалз байж болох хэмжээнийхээ дээд цэгт тулсан шиг санагдаад байв. Өмнөх нь иймэрхүү хэмжээтэй болж ирээд алга болсон болохоор яах бол гэсэн хүлээлт байсан юм.
2017.01.05. Аалз хэвэндээ.
2017.01.06. Өдрөөс өдөрт өөрчлөлтгүй.
2017.01.08. Энэ өдөр хэн нэгэн аалзны торыг хумьж орхисон байв. Харанхуйд хүн шүргэсэн, эсвэл оршин суугчдын нэг торыг шүүрээр ч юмуу албаар багасгасан байж болох талтай.
2016.01.09. Аалз ганц өдрийн дотор торныхоо хэмжээг хуучин хэвэнд нь оруулсан байв. "Ажилсаг золиг вэ" гэж бодсон.
2017.01.11. Хөрш маань хэдэн өдрийн өмнө шоглуулаагүй мэт тороороо жижиг хорхой шавьж үргэлжлүүлэн барьж, өлгийдөж ороосоор.
2017.01.12. Бүх зүйл урьдын адил амар амгалан байв. Гай тотгор болно гэж хэн бодох билээ.
2017.01.13-ны өглөө би хөршөө байранд нь олж харсангүй. Friday the 13th!
Торонд нь жижиг аалз тоо толгой дөрөв үлдэж.
Хаачив гээд эргэн тойронд харсан - байдаггүй. Гаражийн үүдэнд харин үхсэн 2 жоом хэвтэж байх юм. Хэн нэгэн хор цацаад үргээчихэв үү? гэсэн шүү юм бодлоо.
Тэгсэн хүүхдүүд дээрээс шатаар бууж ирж байснаа "Нөгөөх чинь энд байна, 2 давхарт гарчихаж" хэмээн орилолдов. Би харайгаад очсон, тийм байна, байраа сэлгэчихэж.
Би бодсон "Колонио тэлдэг чинь буруу да найзаа, энүүгээр хүн байнга явдаг, хэн нэгэн чамайг санаатай болон санамсаргүй шүргэж л орхино" гэж. Шатан доор багтахаа байгаад давраад өөр газар тороо нэхэж эхэлсэн байгаа юм л да. Эсвэл буруу зөнөөд гэр орноосоо дайжсан ч юмуу хэн мэдлээ. Ямарч байсан хөршийн ирээдүй бүрхэг болчихлоо гэдгийг л би мэдэрч байв.
Зөв л болгоомжилсон байна лэ. Тэр өдрийн орой нэг давхарт аалз үхчихсэн хэвтэж байв :( R.I.P.
Одоо үлдсэн жижиг аалзнуудаас нэг нь томорч цикл дахиж давтагдах байх гэж бодож байна. Хэдэн үе удмаараа хөрш суучих юм байна л да.
Өмнөх удаа нэг хөршөө дурьдахаа мартсан байна лэ. Тэр хогын савны дэргэд харлаад буй цэгийг юу гэж бодож байна?
Арай ойроос харах уу?
Мэлхий байгаа юм. Давраад бүүр ойрсон чинь сандарч хана руу мацаж үзэж байна лэ.
Харин хятад эхнэр нөхөр хоёр жигтэй эв найрамдалтай байгаа.

No comments:
Post a Comment