02 January 2017

Хөршүүд

Хөршүүдийн тухай пост. Байшин бол жижиг, ердөө 8 айлын аппартмент. 1-р давхар нь гаражууд, 2 болон 3 давхарт тус бүр 4 айл. Яг хажуугийн хаалганд одоогоор хүн амьдраагүй, уг нь оюутан байрын бүсгүй байсан юм. Оны өмнөхөн нүүсэн, бодвол төгсөөд нутаг буцаа биз. Доод давхарт (хятад бололтой) хос амьдардаг юм, 40 нилээн гарсан, 50 дөхөж буй болов уу гэмээр насных. Нөхөр нь мастер ч юмуу докторт сурдаг юм шиг байгаа юм. Хаалгаа нээлттэй орхичихдог айл, шатаар буухад нөхөр нь байнга ном юмуу компьютерын ард сууж харагддаг. Хоёр найз хүүхэдгүй, байгаа байхгүй нь мэдэгддэггүй боловч хааяа муудалцахаараа төвөгтэй, эхнэр нь уйлаад наачихна, зогсохоо мэдэхгүй гэж манай хүн ирсэний дараахан надад мэдэгдсэн. Би уг нь тэрхүү уйлаан майлааныг нь сонсолгүй 4 сар болж байлаа. Тэгсэн өчигдөр хар өглөөгүүр хоёр найз хэрэлдээд наасан. Өө үхэж хэвтсэн балайнууд чинь 1 сарын 1-ний өглөө хэрэлдээд байхдаа яахвээ дэ, хүнч унтуулахгүй гэж бодсоноо нуугаад яахав, хэ-хэ. Хүмүүсийн тухайд товчхондоо ийм. Одоо амьтад болон шавьж. Гэрийн цонх бүгд тортой болохоор хорхой шавьж орж ирдэггүй. Харин гаражид ханаар гүрвэл болон жоом гүйлдэх нь энгийн үзэгдэл. Эрхий хурууны дайтай жоомыг гишгэхээс ч цээр хүрмээр, тиймээс оролдолгүй орхидог.
Харанхуй болох үеэр гүрвэлүүд гарч ирдэг.
Нэг гүрвэл хананд наалдсан байрлалдаа учир битүүлгээр үхсэн байв. 4-5 хонож байж доош унадаг юм билээ.
Хажуу хашааны өвгөн өглөө болгон шувуу хооллодог. Хавийн шувуу цугладаг юм. Тоть, махир хошуутай хоол байнга булаах гэж оролддог шувуу, тагтаа, тахиа шиг бор шувуу г.м. Том цагаан тоть (андуураагүй бол какаду гэдэг байх шүү) бас л хэмжээ томтой шүү, далавчаа дэлгээд нисэхлээр элээ юмуу том хон хэрээнээс ер дутахгүй. Гаражаас авсан бичлэг:


Хамгийн сонирхолтой хөрш - нэг давхарт шатны доор тороо нэхсэн аалз. Намайг ирэх үеэр буюу 8 сарын сүүлчээр жижигхээн аалз багахан хэмжээний тортой байсан. Тэгээд л ерөөсөө өдөр хоногтой уралдаж томорсон до. Сүлдээ бүр бакь том болоод. Тэгсэн... нэг өглөө алга болсон байв. Тор нь урагдаад дундаа том цоорчихсон, найз ул мөргүй. Амьтан шувуу идчихсэн байх гэсэн таамаг бий. Нэг зүйл дутуу ч юм шиг, гунигтай мэдрэмж төрсөн. Гэхдээ найз өвлөгчөө үлдээсэн байлаа. Тэр нь жижигхээн. Тэгээд л дахиад нөгөө жижиг үлдсэн аалз эрчимтэй томорч эхлэв. Тороо нөхөөд, томынхоо үлдээсэн хүнсийг арчилж додомдоод, ажилсаг гар байна лэ. Би 12 сард арай гайгүй камертай утастай болсон ухаантай, түүгээр өсөлтийг нь баримтжуулж эхэлсэн юм.
2016.12.07.
2016.12.10.
2016.12.14.
2016.12.21.
2016.12.24.
2016.12.26.
2016.12.27.
2016.12.29.
2016.12.30.
2017.01.01 буюу шинэ оны эхэнд хөрш маань ийм байв.
Цаашид ч гэсэн орж гарахдаа зургийг нь авч байх бодолтой байгаа. Хэзээ хөөрхий хэнд идүүлэх бол до гэж бас сэтгэл түгшиж л сууна.

1 comment:

  1. наад аалз чинь эхийгээ идсэн юм бишүү? өөрөө тэгээд бас зулзагадаа идүүлэх байхдаа, нохой шувуунд ч бариулаагүй байхаа

    ReplyDelete