2017.01.01. Шинэ оны эхний өдөр гэр бүлээрээ музей үзэв. Уг нь хүүхдүүдийг камераа авчихаарай гэсэн чинь манай баатрууд мартсан байв. Тиймээс гар утсаар цөөн хэдэн зураг дарсан болой.
Музейн барилга нь том, доороо хангалттай олон машины зогсоолтой. Өдрийн 16 AUD. Зогсоолоос лифтээр дээш гарч ирэхэд халим угтна.
Үнэмшилтэй болгох үүднээс бодит хэмжээгээр нь урласан байна лэ. Мөн сэлүүр сүүлэнд нь наалдсан хясаа шимэгч зэргийг ч марталгүй хийсэн харагдсан. Тус музей нь манайхаар бол Байгалийн түүхийн музей нь болж таарч байгаа юм.
Гадны музейнүүдэд нэг ажиглагддаг зүйл нь үзмэрээ хүмүүст ойр байлгахыг хичээдэг. Шилэн хоргонд хийсэн ч яг улаан нүүрний өмнө байхаар. ө.х. хэдхэн см-ийн зайнаас ажиглах боломж олгодог. Мөн гэрэлтүүлгэнд учир их байна.
Манайхан шиг нэг том шилэн хоргонд бүгдийг нь хийх нь бага. Жижиг үзмэр олон. Би хувьдаа манай музейнууд үзмэр муутайдаа биш төсөв хөрөнгө байхгүйдээ 70-80-аад оны үедээ гацсан гэж боддог.
Мөн харьцуулсан үзмэр их. Тухайлбал: заан, усны үхэрийн гавалын ясаар эхлээд хэдхэн см-ийн хэмжээтэй гавал хүртэл хэдэн арван яс жагсаасан байв.
Минералуудтай танхимд шилэнд хийсэн үзмэрүүдээс гадна шүүгээнүүд байв. Шургуулга дээр нь ямар минерал дотор нь байгааг бичсэн. Татаж гаргаж ирээд үзэж харж болно. Заримыг нь барьж үзэх боломжтой. Хүүхдүүдэд зориулсан томруулдаг шил, микроскоп бас байсныг би зориулалтын дагуу бус ашигласан. Нөхдүүдийн хумсыг нь томруулж харуулаад (яаж ч байсан хумсны үзүүрт аймар юм харагдаж байгаа юм л да) гараа сайн угааж бай гэдэг сургаал айлдаад авсан. Ажиглаад байхад ганц би ч биш, микроскопоор дэргэд нь тавьсан дун хясааг томруулж судалж буй хүн бага байна лэ. Ихэнх нь хуруу гараа л шургуулж байв.
Цохнууд.
Могойнууд. Зарим үзмэр нь чихмэл биш хиймэл (резинээр хийсэн) байв.
Тархи шиг хэлбэртэй эд байна да гэж бодоод очсон чинь Brain coral болж таарсан.
Нэгдүгээр давхарт шумуулыг хэдэн мянга дахин томруулсан макет таарав.
Мөн уусмалд жинхэнэ монстр сойлгоостой байна лэ. Аварга кальмарыг (Giant Squid) барьж аваад алаад хийчихэж. Шилэн хайрцган дээр "Над дээр битгий гарч хэвт" гэсэн бичиг байсныг дарах гэж байгаад мартаж. Дээр нь гарч хэвтдэг нөхдүүд бас байдаг бололтой.
Таксидерми буюу чихмэл яаж хийдэг тухай тайлбар.
Сувенирын дэлгүүрт бумеранг гээд нээх гоё хээ угалз болсон нимгэн мод зарагддаг. Үнэн хэрэг дээр хүн цохиод алчихмаар мунаг эд байдаг юм байна. Зүгээр бүдүүн баараг, хальт зорсон модыг л амьтанруу нүүлгэдэг болж таарч байгаа юм.
Зуу гаруй жилийн өмнөх индүү. Цул төмөр, хүнд гэж жигтэй. Боломжит үзмэрүүдээ барьж тэмтрэх боломжтойгоор тавьчихдаг нь таалагдсан. Зарим гавлын яс, чулуу болон минерал, дээр үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлс г.м. бүгдийг бариад, үнэрлээд, хазсан ч болно.
Цейлон цай.
Паразитуудад зориулсан танхимд ямар ямар амьтанд ямар ямар шимэгч байдгийг харуулсан байлаа. Миний анхаарлыг салаа туурайтны төмсөг л татав. Аан бас овоо том хэдэн бөөс байсныг шимтэн сонирхосон юм байна.
Аборигенуудын стилийг өнөө цагт ашигласан бүтээл. Энэ зураг зарагдаж байсан шиг санаж байна.
Хамгийн сүүлд музейн дэлгүүрээр орсон. Футболка нь Gildan-ых байж таарсан.

No comments:
Post a Comment