Австраличуудыг цаас хэмнэдэг гэж би лав хэлж чадахгүй. Офис албан байгууллагууддаа чухам яадаг юм байгаа юм, өдөр тутмын амьдралд бол цаасны хаягдал их гардаг. Наад захын жишээ - сонин хэвлэл, сурталчилгааны материал. Супермаркет, томоохон дэлгүүр болгоны үүдэнд сэтгүүлтэй стэнд бий, хар мянган хэвлэмэл материалтай. Тэр нь байнга шинэчилэгддэг, ихэнх нь 7 хоног бүр. Мөн үнэгүй сонин их. Нэмэх нь сурталчилгааны тараамал материал. Байрны гадаа Yellow book хэдэн сар лав хэвтэж л байна:
Сонин бол боодол боодлоороо илжирээд л байж байдаг. Нөгөө талаас хог хаягдлаа ялгадаг болохоор дахин боловсруулдаг байх л да. Гэхдээ л цаас бол замбараагүй үрэгддэг. Жишээ нь: барааны чек буюу receipt.
Ганц юм худалдаж авсан ч урт нь богинсохгүй.
Харин машины зогсоолын автоматаас гарах баримтууд цаас биш, боловсруулалтад оруулсан пластик. Гараараа урнаа - ац!
Бусад зогсоолууд дээр болохоор цаас болон картонон картууд.
Хаа газрын хамгийн горойсон нөхдүүд хүнсний захуудад байдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Энд л цаас хэмнэж байна (шууд манай Хүчит шонхор, Бөмбөгөрийн баримт санаанд буув).
00-ийн цаас бол тусдаа сэдэв. Нэг л хөвсгөр зөөлөн, цасан цагаан эд. Зарим нь гэхдээ харж чадахааргүй газар наалдаж үлдчих гээд байдаг муу талтай. Мань мэтийн ар яахав дэ, Обухов зэргийн бараг зүлгүүр шиг юманд дасчихсан, өөхөнд өлгийдүүлсэн бөөр шиг л болж байгаа юм. Гэхдээ 00-ийн цаасыг нь би лав олон давхарладаг - нэг л найдваргүй, хуруу хүсээгүй газарлуу яваад орчихож магад юм шиг санагдаад байдаг юм, ха-ха. Тиймээс 00-ийн цаас ч гэсэн замбараагүй ихээр үрэгддэг.
Эндээс ямар дүнгэлт урган гарч байна вэ гэвэл - байгаа бол хэрэглэ. Сибирт юмуу Амазонк мөрний сав газарт нэг мод илүү тайрагдаж буйд санаа зовох нь илүүц. Цаас хэмнэх гэж чичрээд хэрэггүй. Гол нь хаягдлаа эргээд эргэлтэнд оруулдаг л байх хэрэгтэй.

No comments:
Post a Comment