30 January 2017

Cider

Муу хүн идсэнээ цувралаас.
Өнгөрсөн 4 дахь өдөр Australian Day тохиов. Бүх нийтийн амралтын өдөр (би ажилласан л да, австрали хүн нэгэнт биш хойно).
Баярыг угтаад дээрхийн адил сурталчилгаа дэлгүүрүүдээр их байв. Ер нь бараагаа зарахын тулд янз бүрийн баяр, тэмдэглэлт ойг андахгүй шүү найзууд. Lunar New Year гээд туух жишээний. За тэр яахав, алкоголийн тухай ярих гэж байсан юм. Үнийн каталоги толилуулъя:
30 доллараас доош виски, архи хэрэглээд хэрэггүй гэдэг юм билээ өөрсдөө. Хар халуунд юун виски, цагаан архи. Уувал шууд харвалт өгнө биз. Пиво, вино хүртэл манаргаад байхав. Ямар сайндаа цуг ажилладаг орос "Энэ халууныг яах вэ? Манайд сайхан өвөл болж байгаа да. Баня-д хусны мөчрөөр биеэ ороолгож ороолгож гарч хүйтэнд гүйчихээд цэв хүйтэн водка хусах ч сайхан шүү. Тэгэхэд энд шүүгээнд 3-4 шил байдаг, орохгүй байгаа юм чинь" гэж халаглахав.
Би туршиж үзээд дулааны улиралд сидр лүү шилжсэн нь дээр юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Халуун өдөр хүйтэн сидр - жинхэнэ кайф.
Амны цангаа ч тайлна, хажуугаар нь ходоод хөнгөхөн халуун оргиулаад явчихна. Үнэр танар байхгүй, үнэ нь ч өндөр биш. Бүр бөглөө онгойлгогчтой түлхүүрний оосортой болсон, амар.
Одоо ч гэсэн нэг иймэрхүү л сууна:

No comments:

Post a Comment