09 January 2017

Холимог хуурга. Зам зуур

Замтай, автомашинтай холбоотой цуглуулга.
Автомашины хөөрхөн чимэглэл.
Будаач будаач гэхлээр сахлаа будав гэдэг шиг будагчны машин.
Зураг муу гарсан байна л да. Уг нь урд хьюндэй эксель зогсож байгаа юм. Хүрэн улаан өнгийн. Гялалзсан гэж хэлэхгүй, гэхдээ боломжийн цэмбэгэр. Теслатай хэд хэд таарсан, ламборжини, феррари, мацерати бас цөөнгүй зөрсөн. Харин эксель - цор ганц.
Барилгын ажилтан Harley унах нь хэвийн.
Зогсоолууд дээр анхааруулгууд байх нь их. Буруу газар тэргээ орхивол буцаад ирхэд чинь ачигдаад алга болсон байх болно. Гэхдээ анхааруулгууд нүдэнд ил, хүн бүрт харагдахаар байрладгийг нь бас хэлэх хэрэгтэй.
Том зогсоол дээр машинаа үлдээхдээ дугаарынх нь зургийг авдаг болсон. Бас энд тэнд машинаа орхихдоо google maps дээр координатыг нь тэмдэглэдэг. Буцаад олоход арай бага цаг зарцуулна.
Өөрчлөлт оруулсан замын тэмдэг.
314-тай дугаар олдох нь олдсон. Үсэг нь DOR юмуу DAR-тай ерөөсөө байхгүй байгаа. Зарим засч болох үсгүүдийг серийн дугаарт оруулдаггүй явдал олон оронд байдаг, энд ч гэсэн мөн адил бололтой.
Зогсоолын төлбөр тушаах, эсвэл дугаараа бүртгүүлж тодорхой хугацаанд үнэгүй зогсох эрх авдаг автомат.
Хэрэвзээ зогсоолынхоо төлбөрийг хийсэн ч гэлээ хугацааг нь хэтрүүлвэл ирхэд чинь салхины шилэнд торгуулийн хуудас хавчуулаастай байх болно. Би дараа нь вэб-сайтаар нь орж сонирхосон - хяналтын камераар авсан зургийг сайхан гэгч цаг минуттай нь тавьсан байна лэ. Ямарч маргах арга байхгүй, бүх үйлдэл баримтжсан.
2 цагийн бүсэд болохоор нөхдүүд шохойгоор дугуйн дээр тэмдэглэгээ хийдэг. Ирж нэг зурчихаад яваад өгнө. Хэсэг хугацааны дараа ирээд 2 дахиа зурна. Дараа нь 2 зураастай машинуудыг торгоод торгоод явчихна. Зүүн урд дугуйн дээр чинь 2 зураас байгаа л бол хөдөлж байраа сэлгэсэн нь дээр.
Гэхдээ нэг машиныг гурваас дээш нэг дор торгохгүй байх шиг. Энэ машин миний мэдхийн 2 цагийн бүсэд бараг 7 хоносон. Гурван торгуулийн хуудас хавчуулаастай байгаа. Гол нь нэмэгдэхгүй байна лэ.

No comments:

Post a Comment