2016.07.08. Хэнтий, Дадал.
Сумын төвөөс зүүн хойд зүгт 30 орчим км давхихад Онон гол Балжийн голтой нийлэх цэгт хүрнэ.
Уг нь аялалын зурагнуудыг ихэвчлэн авсан дарааллынх нь дагуу оруулахыг хичээдэг. Энэ удаа төгсгөл хавьцаагаас нийтэлж таарах нь. Шалтгаан энгийн - зураг алга. Бичлэх багагүй хийсэн болохоор жижиг аппаратын memory аялалын 3 дахь өдөр дүүрсэн юм. Файлуудаа Сэкийн laptop-руу хуулчихаад цааш зураг авч шалиагүй байтал батарей нь суучихсан. Аялал өндөрлөх гэж байсан болохоор цэнэглэж барилгүй том аппаратаа гаргаж хэдэн зураг дарсан. Нөгөө laptop-ын цэнэг ч дууссан, тиймээс HDD байсан ч гэлээ файлуудаа авч чадаагүй. Үр дүнд нь сүүлд авсан хэдхэн фото, цөөн тооны бичлэг л өөрт үлдэж. Ирэх 7 хоногт хүмүүс амралтаасаа ирэхлээр файлуудаа солилцож бүрэн бүтэн болно. Жадамбаад гол гоё зурагнууд яваа. Тэр болтол байгаагаараа аргалахаас.
Онон Балжийн бэлчир.
Доороос үзэгдэх орчин хязгаарлагдмал тул хойхно байрлах нам уулруу мацацгаав. Зурагчин түрүүлж гараад ажлаа хийж буй байдал.
Өдөр нь 40 гартал халсан, хэдийгээр үдэш болсон ч гэлээ 35-аас дээш заасаар байв. Бүгд нойтон алчуур толгой хүзүүн дээрээ тохоостой. Ямарч салхигүй их халах ч аюул юм билээ. Кондей байхгүй байсан бол битүү жигнэсэн мах болох байсан биз.
Дээрээсээ бэлчир янзын гоё харагдав.
Дадалд зуншлага гандуу байна лэ. Хур бороо уналгүй удсан гэнэ. Голын цаад эргийн өнгө ихийг илтгэнэ.
Эндээс цааш машин зам тасарсан. Бид эцсийн цэгт нь хүрсэн гэсэн үг. Мөн загас элбэг нь ажиглагдсан.
Онон гол цааш урссаар ОХУ-ын хилийг давна.
Хоёр голын нийлэх цэг. Наад салаа нь Балжийн гол.

No comments:
Post a Comment