Shit happens цувралаас.
Аялж явахад Хар зүрхний хөх нуур дээр буудалласан юм. Шатахуун дундарч байсан болохоор Сэкийн ачаан дээрх 2 канистр бензинийг миний бакруу хийгээд, Сэкийн машинтай 2 нь Цэнхэрмандалруу шатахуунд явсан. Цаг, түлш хэмнэж буй юм л да, нөгөө хэд нь хоол хийж байх зуур давхиад ирэх болохоор. Мөн 2 машин биш нэг нь л явж байгаа юм. Канистраас шатахуун машинруу юүлэх үеэр бензиний үнэр авангуут нүд маань аргаад хамарнаас шингэн гоожоод эхэлсэн. Ээ золиг, харшил сэдэрчихлээ гээд бушуухан холдсон. Далай эмч юм гэсэндээ эмтэй явж таарсан. Тухайн үед цетиризин уугаад, орой нь дахиад нэгийг залгисан. Маргааш нь зүгээр сэрэв. Би битүүхэн баярласан - хөдөө цэвэр агаарт яваа, бороо орж ургамал тоосонцороо гөвөхгүй болохоор харшил хөдлөхгүй энэ жилийг өнгөрөөчих юм биш байгаа гэж.
Хотод орж ирлээ - наадмаар оргил үедээ хүрдэг харшил маань овоо шүү, хөдлөхгүй л байв. Тэгсэн... өнөөдөр үдээс хойш гэнэт найтаагаад, нус нулимсандаа баригдваа хөөрхий. Эм уулаа - нэмэр алга. Хамгийн өөдгүй нь - өнөөдөр би гэрээсээ ч гараагүй шүү дэ. Машины дугаар явахгүй өдөр, нэмэх нь амралт, бас гэрт хийх ажил байсан болохоор хамраа ч гадагш цухуйлгаагүй. Ямарваа нэг хурц үнэртэй зүйл юуч үнэрлээгүй. Айраг, пиво г.м. харшил сэдрээж болох идээ ундаа огт амсаагүй. Зүв зүгээр сууж байгаад л дарлуулав.
Дүгнэлт: хувь тавилангаас бултах арга алга - үйлийн үрээ эдлэх ёстой л бол эдэлдэг л юм байна 3,14z. Маргааш үхэх гээд байвал зүгээр судсаараа дексаметазон хийлгэсэн нь шулуухан. Шалгарсан арга байгаа юм.

No comments:
Post a Comment