Манайд их хэмжээний хөрөнгө босгосон нөхдүүд цөөнгүй бий. Гэхдээ эдгээр хүмүүс харамсалтай нь нийгэмд тустай үйл бүтээх нь бага юм.
Дэлхийн түүхэнд хөрөнгөтэй болчихоод улс орондоо, тэрч байтугай нийт хүн төрлөхтөнд өвөө үлдээсэн тохиолдол олон байдаг. Наад захын жишээ - Стэнфордын их сургууль. Ноён Стэнфорд их алсын хараатай алхам хийснийг ойлгож цөхөх зүйлгүй. Түүний нэр түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдсэн бөлгөө. Харин тухайн үед мань эртэй дүйцэхүйц бэл бэнчинтэй бусад нөхдүүд өдийд сураггүй. Өөрөө байхгүй ч үйл хэрэг нь үргэлжилсээр гэж энэ тохиолдолд хэлж бүрэн болно.
Дэлхийн хэмжээнд гэж томроод яахав, улсын, хотын хэмжээнд хэдэн зуун жил хүмүүст тус хүргэж зүйл босгож болноо до? Мэдээж алба байхгүй, гэхдээ нэгэнт хэдэн үе удмаараа идэхээр хөрөнгөтэй бол ядаж хөл бөмбөгийн стадион ч юмуу мөсөн ордон барьчих хэрэгтэй. Энэ зүгээр жишээ шүү, өөр юуч бүтээж, барьж болно шүү дэ. Нэг хөгийн юм биш хүн бүр шагширхаар гоё зүйл бүтээлдээ. 1-рт: урт хугацааны туршид тус объект өртгөө олох л болно. 2-рт: хүн болгох "нөгөө Х улсаас нэгч төгрөг авалгүй өөрийн мөнгөөр манай дүүрэгт үүнийг босгосон юм шүү дэ" гэнэ. Гол нь хүүхдүүд секц дугуйланд явж, эсвэл сургууль номд суралцаж эрүүл чийрэг, боловсролтой иргэд болно. Давхар нэр нь ч хүмүүст дурсагдаж үлднэ.
Гэвч монгол хүн шинэ 6x6 G63 автомашин, олон тооны байр орон сууц, зуслангийн орд харшид мөнгөө үрэхийг эрхэм болгодог. Буян үйлд гэвэл сүм дугана, суварга босгох ажилд багахаан хэмжээний хандив өгсөн болоод өнгөрнө.

No comments:
Post a Comment