06 July 2016

Аялал-2016

UPD 2016.07.10 12:05
Өчигдөр орой гэртээ ирлээ. Аялал сайхан боллоо. Цагтаа баригдаад Дорнодруу явж амжсангүй. Ялаа шумуул сайн хооллосон. Царай зүс, гар хөл - падан хар. Аюулын халсан, машины датчик Дадалд +41C заасан нь рекорд.
Улаанбаатар - Багануур - Мөнгөнморьт - Бурхан халдун - Хар зүрхний хөх нуур - Биндэр - Балдан бэрээвэн хийд - Дадал - Дэлүүн болдог - Онон Балжийн бэлчир - Норовлин - Өндөрхаан - Улаанбаатар маршрутаар 1300 км туулж.

2016.07.06 00:35
Үүрээр Хэнтий, Дорнодын зүг гарлаа. Наана байгаа 2 хар үүргэвч - Жадамбаагийн фототехник. Манайд үлдээгээд хаана ч юм нэг газар хонохоор явсан, эхнэр блогийг чинь үзэж магад, заавал зургийг нь авч оруулаарай, албан ёсоор бол би танайд хонож байгаа шүү гэж захисан. Цаана байгаа ганц ногоон үүргэвч минийх. Ихэнх ачаагаа машинд хийсэн байгаа. Өглөө Ууганааг саунаас гэрээс нь дайрч аваад Баянзүрхийн товчоон дээр үлдсэн 5-тайгаа нийлнэ.
Энэ жилийн аялалаар зүүн гурван аймаг дуусаж байгаа юм. 2013 онд Сүхбаатар, 2014 - Дорнод, 2015 онд Өвөрхангай аймгаар аялсныг label-ээр нь шүүж харж болно. 
Жил болгон 8 хүнээс 2 нь комисс болж ажилладаг. Комисс төсөв гаргана, маршрут зохионо, данс барина, хуваарилалт хийнэ г.м. ажлууд гүйцэтгэдэг. Энэ жилийнх - Сэк, Ууганаа хоёр. Төлөвлөгөө болон төсөв нэг иймэрхүү:
За тэгээд сайн сууцгааж байгаарай. Редакц нь жаал хээрээр гэр, хэцээр дэр хийж аялж байгаад ирье.

No comments:

Post a Comment