17 July 2016

Ононгийн бирваз



Нэтээс тус бирваз 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр (тодруулвал 20 сая төгрөгөөр) засагдахаар төлөвлөгдсөнийг мэдэж авав: http://khentii.mn/web/wp-content/uploads/2014/03/%D0%9E%D0%9D%D0%A5%D0%9C.pdf
Биндэрээс Баян-Адарга хүрэх замд таарсан энэ гарам Баян-Адарга сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж. Ажиллаж байсан төслийнхөө үр шимийг олон жилийн дараа хүртдэг л юм байна, хэ-хэ. 
Бирвазыг 20 гаруй насны ганц залуу ажиллуулж байв, төлбөр нь 10 мянга. Үндсэндээ улаан гараараа ган трос татаж машин хүн ачсан бирвазыг хөдөлгөж байгаа юм. Ямарч цахилгаан мотор, эргүүлж барих дамар байхгүй. Гар шууны булчин нь аюултай хөгжсөн бололтой, манай Ууганаа татаж үзсэн - бирваз байрнаасаа ч хөдлөөгүй.

No comments:

Post a Comment