2016.07.08. Хэнтий, Дадал (фото минийх биш, Жадамбаагийнх).
14 цаг өнгөрч байхад сумын төвөөс наахна хэдхэн км-т унд хоол бодож жаал амрахаар буудаллав. Модны сүүдэр бараадахгүй л бол хямарч мэдэхээр нартай байсан. 35С бол баталгаатай, ямарч салхи байхгүй. Хэдэн цагийн дараа Дэлүүн болдогт машины датчик 41С зааж рекорд тогтоосон өдөр байгаа юм. За тэрч яахав, товчхондоо бузар халуун өдөр байж гээд ойлгочих.
Хосоо Сэк хоёр хоол хийх болов. Найзууд хээрийн нөхцөлд плов хийгээд байгаа юм шүү, бас болоогүй. Би ойр зуурын ногоо төмсийг нь арилгаж өгчихөөд сүүдэр бараадаад хэвтээд өгсөн. Үлдсэн 5 нь мушгихаар таван гар сууцгаав. Замаас холгүй буудалласан болохоор ганц хоёр машин зөрж л байв. Тэгсэн нэг ногоон микро харалдаа ирээд зогсочихов. Гурван эр бууж ирж байнаа. Нэг нь таг согуу, нэг нь ид баяр баясгалан дээрээ тавьчихсан, нэг нь гайгүй. Мэнд мэдэлцээд ойр зуур хоёр гурван үг солилцлоо. Нөхдүүд ерөөсөө л "хүний сайхан сэтгэл багаддаггүй юм" гэж ирээд л "ямаа боох уу? тарвага олж өгөх үү? нэрмэл хэрэгтэй юу?" гэсэн саналуудтай. Бид "баярлалаа хө, энүүгээрээ өөрсдөө хоол ундаа болгочихъё" гэсэн байр суурьтай. Архи л нэмж уучих гээд байж ядаад байгаа нь царайнаасаа илт байгаа юм л да. Бид ундаа ус өгчихөөд л гүрийгээд байв. "Аяны хүмүүст аяга амсуулдаггүй улсуу" л гэнэ, "Эрчүүд байж арай хатуу юмгүй явж байгаа юм биш биз дэ?" л гэнэ. Манай хэд "Байснаа урд шөнө хусчихсөөн, Дадал орж авна да" гэсэн шүү юм хариулчихаад хөзрөө тоглох нь тоглож, хоолоо хийх нь хийсээр байв. Тас үсэрсэн нөхөр "хүний сайхан сэтгэл, Балжийн гол орж ямаа эсвэл тарвага боох, үгүйдээ сумын төвөөс архи олъё" гэсэн бодол дээр циклдсэн бололтой, түүнийгээ байнга давтаастай. Бидэнтэй уулзсанаа санахгүй байгаа гэж мөрийцсөн ч бэлэн байна. Эрүүлдүү нөхөр ч яахав, нутгийнхаа тухай, энэ жилийн зуншлагын талаар боломжийн юм яриад байгаа юм бас. Ид зазагначихсан явсан голын нөхөр л янзын. Нэр усыг нь асуусан чинь: "намайг янаг Батаа гэдэг юм, Дадалд танихгүй хүн үгүй" гэж бараг л "янаг"-аараа бахархав. Тоглоомчгүй янаглаад хаячихдаг гар байна лэ, хэ-хэ. Сумын төв ороод залга, бүгдийг зохицуулж өгье. Утас тэмдэглэ гээд 9911.... гэж ирээд л. Хэнч тэмдэглэхгүй байгаа юм чинь. - Яасан, би худлаа яриад байх шиг байна уу? 11-тэй дугаар барьж би болохгүй юу? Надад найз минь бэлэглэсэн юм гэснээ тэр дороо эргэж - За за, наргиа, миний ийм дугаартай байна гэж юу байхав. Залуучууд хатуу юм байвал нэрмэлээр сольж болж байна, халуунд монгол архи уусаар мангартаж дууслаа болоод явчихлаа. Байран дээрээ хэд хэд холбироод, тоглоод ч байгаа юмуу, янз үзээд ч байгаа юмуу ойлгогдохгүй жинхэнэ янаг нөхөртэй таарсан да. Тэр хооронд микронд жолооч болон нэг бүсгүй хар халуунд хэцүүдэж байв. Жолооч эхэлж "Батаа ахаа" гэж аажуухан дуудаж байснаа сүүлдээ хүүхэн нь "Янаг Батаа ахаа, явъяа!" гэж чангаар дуудав. Муу золигнууд тоглоомчгүй архиа дуусгасан бололтой гээд 3 шинэ танил маань микроруугаа зүглэв. Хөдлөхгүй, тоохгүй байгаа найман арзайсан хар юмыг яах ч билээ. Сумын төвд та нарыг тосч авнаа, тэврээд авахнуу, түлхээд унагахнуу хараарай гээд байгаа юмаа бас, нөгөө янаг Батаа чинь, хэ-хэ. Бид явсных нь дараа бие биендээ хоч өгөөд - янаг Батаа, янгууч Хосоо, ягаан Далай г.м. "Я"-гаар толгой холбож жаал инээлдэв.
Архи ч мэдээж байсан л да, машины ард, хөргөгчинд. Пиво ч байсан. Муу хүнд аяга бүү үзүүл, мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг үг яг энэ тохиолдолд тохирно. Хар ус харамласан юм биш, найзад 1 юм задалсан л бол тэр өдөртөө салахгүй "сумаа танилцуулах аян"-ы сайн дурын зохион байгуулагч хийгээд бөөн лай болох нь тодорхой байсан юм. Ийм бузар халуунд яаж архи гудардаг байнаа? гэсэн бодол мөн өөрийн эрхгүй төрсөн.
Босч машинаасаа зургийн аппаратаа аваад гурван найзын төрхийг мөнхлөөгүй нь харамсалтай юм да :(

No comments:
Post a Comment