08 November 2011

КХЛ vs NHL

Хойд хөршийн хоккейн лигд Витязь нэртэй нэг баг бий. Үзэгчидэд хоккейн зэргэцээ бокс үзүүлдгээрээ алдартай. Блогд Витязийн 2 ч бичлэг бий: нэг, хоёр.
Энэ удаад баатрууд Минскийн Динамотой тоглож 2:1-ээр хожиж яваад 3-р үед тэнцээд, улмаар цаг дуусахын өмнөхөн дахиж нэг шайб алдаж. Тус багийн оронд өөр баг байсан бол үлдсэн хугацаанд тэнцэж цаг сунгуулахын төлөө тоглох байсан боловч тухайн үед Витязийн оронд Витязь л байж таарлаа. Иймд тоглолтын үлдсэн хугацааг нэр төртэй зодоон хийж өнгөрөөсөн байна. Өмнөх тоглолтдоо Словакийн багтай бас зодолдоод дууссан гэж байгаа, хэ-хэ. Энэ удаагийн онцлог нь тоглогчидоос гадна дасгалжуулагч нь хөгжөөн дэмжигчидтэй гар зөрүүлээд амжсанд байгаа юм.

Дасгалжуулагч биеэ барьж чадахгүй дэлбэрэх тохиолдол олон. Ж
ишээ нь NHL-д хий цохиур хугалахаас цаашгүй байдаг.

No comments:

Post a Comment