25 November 2011

Аймгуудын сүлд. 2-р хэсэг

UPD 2011.11.25 19:13
Жадамбаа мессенжерт офлайн мэдээлэл үлдээж.
09. Завхан. Хоёр үл мэдэгдэх ургамал, Отгонтэнгэр, очир, хөх тэнгэр, ногоон газар, ус.
jadambaa14 (Nov 25 3:26 PM):‎ гэсэн байна.
jadambaa14 (Nov 25 3:26 PM):‎ 2 Тайлбар байна.
jadambaa14 (Nov 25 3:26 PM):‎ 1. Хоёр үл мэдэгдэх ургамал - Энэ 2 чинь Вансэмбэрүү гэдэг цэцгийг дүрсэлсэн байна. Хосоороо ургадаг гэдэг утгаар нь 2-ийг оруулж дээ. Их бага Даян-гийн тэр хавьд асганд лав ургадаг юм билээ.
jadambaa14 (Nov 25 3:26 PM):‎ 2. Очир - Очир биш НАЦАГ гэдэг санагдаж байна. Очир гэдэг нь 2 тийшээ, нацаг болохороо 4 тийшээ байдаг гэж хүн хэлж байсан санагдаж байж.
jadambaa14 (Nov 25 3:26 PM):‎ Блог дээр чинь зурвас бичих гэсэн чинь сайхан сервертэй болохоор бичиж болохгүй байна. Орж үзэж чадаж байгаа нь их юм болж.

2011.11.25 11:13
08. Дундговь. Үүлэн дээгүүр дүүлэх эрвээхэй шиг далавчтай морь, хөгжмийн зэмсэг болон 3 бумба.
09. Завхан. Хоёр үл мэдэгдэх ургамал, Отгонтэнгэр, очир, хөх тэнгэр, ногоон газар, ус. 10. Өвөрхангай. Энд ганц Эрдэнэзуугийн суваргаас өөр зүйл алга.11. Өмнөговь. Википедиа дээр лого нь байхгүй байна. Хайж байж үүнийг олсон. Юу дүрслэгдсэн нь харагдахгүй хэцүү юм. Ямартаа ч уул, гал, ёл гурав бол байна. Тэр бор шаргал бөмбөлөг юу юм бүү мэд. 12. Сүхбаатар. Учир билүүлэг мутант амьтны цаана азарган тахиа нуугдсан боловч сүүл нь цухуйж. Фон нь: гурав гурван жимсээр чимсэн бялуу бололтой.13. Сэлэнгэ. Наана нь гол, цаана нь пооль, чукчагийн таван урц. Сүлдний доор хадаг, буудайтай цуг юу дүрсэлснийг ганц зохиогч нь л мэдэх байх.14. Төв. Монголын газрын зураг дээр НАТО-гийн эмблемийг тавиад дээр нь давхар Төв аймгийн газрын зураг.

1 comment:

  1. Би Хөвсгөлийн хүн ч гэлээ надад өмөөрөх тайлбар алга харин их хөгжилтэй юм.
    Учир билүүлэг мутант амьтны цаана азарган тахиа нуугдсан боловч сүүл нь цухуйж. Фон нь: гурав гурван жимсээр чимсэн бялуу бололтой.Энэ бол бүр татаажчээ. хэ хэ

    ReplyDelete