Цастай өдөр зуны ногоон өнгийг санах хэрэгтэй. 8-р сарын 6-нд аавын хашаанд авсан фотонууд байна. Олон жилийн өмнө битүү шарилж байсан хашааг ээж маань уйгагуй хөдөлмөрлөсөөр шарилжгүй болгосон юм.
17 November 2011
Green
Өнөөдөр нийслэлд цас малгайлан ороод сайхан байна. Агаар цэвэршээд, цасан дор хог, шавар шавхай нь нуугдаад хот өнгө орох шиг. Үдээс хойш хайлаад заваарах нь ойлгомжтой хэдий ч ядаж өглөөдөө өнгөлөг байгаа нь яамай. Өвөл цаг нэгэнт ингээд ирвээ.
Цастай өдөр зуны ногоон өнгийг санах хэрэгтэй. 8-р сарын 6-нд аавын хашаанд авсан фотонууд байна. Олон жилийн өмнө битүү шарилж байсан хашааг ээж маань уйгагуй хөдөлмөрлөсөөр шарилжгүй болгосон юм.
21 ширхэг бут суулгасан. Чацаргана, үхрийн нүд, монос, сирень г.м. 2 ширхэг гацуур тарьсан боловч идээшилгүй үхсэн.



Мөн цэцгийн үр жил болгон цацдаг юм.


Нэгж талбайд хэт их үр цацвал ийм болно.
Наранцэцэг суулгасан хэдий ч энэ жил цэцэглээгүй.
Цастай өдөр зуны ногоон өнгийг санах хэрэгтэй. 8-р сарын 6-нд аавын хашаанд авсан фотонууд байна. Олон жилийн өмнө битүү шарилж байсан хашааг ээж маань уйгагуй хөдөлмөрлөсөөр шарилжгүй болгосон юм.
Labels:
inactivity
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment