Гар утсан дээр цөөнгүй зураг хуримтлагдаж.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн зогсоол. Машины ченжүүд толин дээр зарлал нааж үлдээдэг болж. Энэ тохиолдолд "зарах уу?" гээд утасны дугаараа бичиж.1 дүгээр сургуулийн гурван давхрын хүндэт самбар. Танил царай цөөнгүй. Манай ангиас 4 нөхөр заларч. 23-аас 4 гэхээр муугуй ашигт үйлийн коэфицент гарч байна.Дүү зөв замаар явж буй бололтой. Нисванис дажгүй.Хас банкны урдхан тэргэнцэртэй тэмдэг зоогдож. Эсвэл урд нь анзаардаггүй байж.I хороолол. Friday night club: I love trance. Идиотизм.Самартай жилийн үр дүн. Зарлалын доор гуталны зараа наасан этгээд - гарцаагүй хойлог гар.Эгчийндээ хүндэрч буй Виннитэй аяга олж харав.Замын цагдаагийн газрын 75 жилийн ой. Мэргэжлийн хяналтын тасгийн хаалга. Шулуухан ойгоо тэмдэглэнэ гэхгүй "тусгай ажил" гэж яахнав дэ.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба (манайхан солиормоор урт нэр өгдөгөө болих хэрэгтэй). Үүдэнд нь лавлагаа өгдөг цонх бий. Жаалхүү ээжтэйгээ хамт сууна. Хувилагч дээр монгол бичгийн номоо олшруулж байгаад миний иргэний үнэмлэхийг хуулбарлах хооронд компьютер дээр тоглож эхлэв.Зөв маркетинг. Сурталчилгаатай алчуур.Дипломат 95-ын хашаа. Гэрэлтүүлгэ.
Kempinski. Oracle Business Intelligence-ийн workshop-ийн үеэр.
РЦНК (хуучин ДСНК). Тугны өнгөөр будах санаачилга гаргагчийг буудах хэрэгтэй.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар. Цонх нь тасархай. Би энд өчигдөр бараг 2 цаг дараалалд зогссон. Талбайг нь томсгоод, ажилтнуудаа нэмэх боломж бололцоо үнэхээр байдаггүй юм байхдаа? Машины зогсоолын тухай бол дугараад ч дэмий газар.
15 November 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
RZNK UNEHEER MUUHAI BOLSON BNA. YAMAR VKUSKUI HUN IIM UNGUTEI BOLGOH SHIIDWERIIG GARGADAG BNA AA. LOL, MGL-D OCHWOL IIMERHUU SURPRISE-UUD NEG BISH YUM SHIG EE. TSIRKIIN DEEWRIIG BAS BUDSAN HARAGDSAN
ReplyDelete