Хувь болон хувьсгалын шинж тэмдгийн тухай ярих гэсэн юм.
Ажилдаа сайн, хувь хүнийхээ хувьд ч гэсэн нуруутай хүний талаар ярих юм алга. Аль аль талаасаа гавихгүй нэгний хувьд ч гэсэн ойлгомжтой, халах хэрэгтэй тийм ажилтныг. Гэвч амьдрал дээр ямар үзэгдэл их таардаг вэ гэвэл:
а. Сайн хүн боловч төдийлөн сайн ажилтан биш;
б. Эсрэгээр, сайн ажилтан, тэгсэн мөртлөө хувь хүнийхээ хувьд жаахан тиймэрхүү.
Жишээ: Аса Давгааг танхай балмадыг нь гайхаад сонин хэвлэлээр чичлээд байсан. Гэвч үндсэн ажил нь болох бөх барилдахдаа мань эр хэнийг ч дагуулахгүй. Үзэгчидэд юу чухал вэ? Үзүүштэй сайхан барилдаан гаргах нь л чухал. Амьдрал дээр Давгаа яах нь надад төдийлөн сонирхолтой бус. Бүр нарийндаа тэр чинь тус хүний хувийн амьдрал нь, нөгөө лаагаа иднэ үү луувангаа иднэ үү - падлий.
Яг үүнтэй адил дээрх 2 хувилбар тулгарвал Б вариантыг нь сонгож нь зөв. Сайхан залуу, гоё хүүхэн, ханилгаатай гар, хоншоортой эр, муухан эрээс дээр эмэгтэй, жинхэнэ мужик, багын анд, садан төрөл байх нь ажлын хувьд хамаа байхгүй. Ажил дээр манлайлаад явдаггүй юм аа гэхэд сайн гүйцэтгэгч байх л хүн хэрэгтэй. Зожиг хүн ажил дээр бусадтайгаа нүд нь балай, чих нь дүлий, албаны асуудлаас өөр юм ярихгүйгээр оршин тогтнож л байдаг шүү дэ.
18 November 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment