24 November 2011

Аймгуудын сүлд. 1-р хэсэг

Аль аймгаас гаралтай уншигчид блогд орж буйг санал асуулгаар судалж байгаа. Өнөөдрийн байдлаар 75 хүн оролцсон байгаагаас Архангай олонх болж явна. Үүнийг харж байтал гэнэт 21 аймгийн сүлд ямар байдаг юм бол гэж бодогдсон. 21-ийг долоогоор хувааж 3 бүлэг болгож нийтлэх болно. Сүүлд нь хамгийн гоё болон үзээрийг логог тодруулна. Өөрсдийн бодол саналаа хуваалцаарай. Би өөрийн олж харсан зүйлээ бичье.
01. Архангай. Булганхангай уул, тал соёмбо,
Тайхар чулуу ба ард нь пионерийн зуслан.02. Баян-Өлгий. Казахстаны туг, гэрийн бүслүүр, бүргэд, дээр нь одой соёмбо.03. Баянхонгор. Мөн л одой соёмбо, заан, нуруун дээр нь уг нь дарь эх байх ёстой боловч эвтэй 4 амьтны бич байна, нар, тэнгэр, үүл.04. Булган. Голд нь "Цын!" гэсэн чанга авианы дүрслэл, гал, буудай.05. Говь-Алтай. Говь-Алтай нэртэй сургуулийн ромбо байна. Өндөр уул, аргал, цэнхэр тракторын араа, цагаан ном, буудай.06. Дорноговь. Наранцэцэг шиг нар, сар, динозавр, 2 загас.07. Дорнод. Зээр, мандаж буй нар, усны долгио, буудай.

5 comments:

  1. Arkhangain logo deer Bulgan uul bish Khorgo bgaa um, Bulgan u ve, Byankhongor zaantai ch um shig

    ReplyDelete
  2. Дорнод хамгийн гайгүй нь санагдлаа

    ReplyDelete
  3. shal balai yumnuud hiij bhiin

    ReplyDelete
    Replies
    1. Утга учрыг нь мэдэхгүй байж, битгий балай энэ тэр гээд бай...

      Delete
  4. Манай Дорноговь наранцэцэг шиг нар биш ээ. Энэ чинь тойрсон тэмээнүүд байгаан. Тоолвол 14 сумынхаа тоогоор 14 тэмээ сууж байгаа юм. Үлэг гүрвэл эртнээс амьдарч байсан гэдгийг бэлгэдэж ингэж үлэг гүрвэлийн зураг оруулж өгсөн. тайлбар гадуур зөндөө байгаа ш дээ. гүүглээс хайгаад үзээрэй. www.dornogovi.gov.mn

    ReplyDelete