Хүмүүс баян, амжилтанд хүрсэн хүмүүсийг ухаантай, мэргэн гэж боддог бөгөөд эсрэгээр ядуу, амжилт олоогүйг алсын хараагүй, донгиовтор гэж үзэх нь элбэг. Мөн жаргаж явааг нь хувь тавилан, зурлага нь тэгж таарч гээд зовж яваа нэгнийг лай ланчигаа үүрч яваа гэж үздэгээс бус цаад учир шалтгааныг хайхыг хүсдэггүй.
Хүмүүс өөртөө итгэлтэй бус бол бусдыг дайрч доромжлох нь ихэсдэг.
Ууртай эмэгтэйчүүдийг нийгэм эрэгтэй хүн шиг хүлээж авдаг. Оюун ухааны буланд уурлах үзэгдэл нь эрэгтэй хүнтэй, тайван дөлгөөн нь эмэгтэй хүнтэй холбоотой байдаг бололтой.
Хүмүүс хүсч буй мэдээллээ л хайдаг бөгөөд хүсээгүйгээ (бараг санаатайгаар) анзаарахгүй өнгөрөөхийг хичээдэг.
Жин нь "чухал, суурьтай, буурьтай" гэсэн сэтгэгдэл төрдөг. CV-гээ хүнд хатуу хавтсанд хийж өгөх нь тухайн хүний тухай хиймэл сайн талын сэтгэгдэл төрүүлдэг.
Шийдвэр гаргахад хэдий чинээ хүндрэлтэй байна, төдий чинээ байдлыг тэр чигээр нь орхих магадлал их. Жишээ нь: дэлгүүрт нэг төрлийн олон бараанаас шууд сонголтоо хийж чадалгүй эргэлзсэн хүн тэндээс юу ч сонголгүй гарах нь элбэг.
Хүн нөхцөл байдлыг хянаж байна гэдэгтээ итгэл төгс биш бол янз бүрийн хоорондоо авцалдаагүй үзэгдлүүдийг яаж ийгээд хооронд нь холбоод өөрийнх нь эсрэг хуйвалдаан боловсорч буйд итгэж эхэлдэг байна.
Засаг захиргааны хил хязгаар хүмүүст хуурамч аюулгүй байдлыг төрүүлдэг. Байгалийн гамшиг (шуурга, түймэр, үер г.м.) ондоо районд, эсвэд өөр улсад болж байвал өөрийн эрхгүй тайвширдаг. Тухайн гамшигийн бүс яг дэргэд нь байхад шүү дэ.
Эд бараа худалдан авах хүсэл, материаллаг зүйлд их татагдах нь жаргалтай бага настай байж чадаагүйн үр дагавар байх нь цөөнгүй.
Сүүн тэжээлтэн амьтад эмэгчингээс ирсэн мэдээллийг хүлээж авах нь илүү байдаг.
IQ өндөртэй хүүхдүүд амьдралыг харах өнцөг өргөнтэй, либерал үзэлтэй, хүмүүсийн янз бүрийн ааш араншинг тэвчих чадвартайгаар өсдөг.
22 November 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment