Өнгөнүүд холилдоход дундаас нь ямар өнгө гарахыг цээжээрээ тооцоход бэрх. Хэвлэлийн ажилтан юм уу график дизайнер, санах ой сайн нэгэн нь гаргахыг үгүйсгэхгүй. Мөн гар дор компьютер юм уу усан будаг байвал яаж ийгээд болгоно. Цээжээр бодох үед RGB юм уу CMYK-ийг санах гээд ч чадахгүй тул хамгийн энгийнээр сэтгэх хэрэгтэй. Солонгын 7 өнгөний дарааллыг мэдэх нь бодолтыг хялбарчилна. Жишээ нь: улаан, шар 2 өнгөний дунд мэдээжийн хэрэг улбар шар л оршино, нэрнээсээ ойлгомжтой.
Бас өдөр тутам амьдралд тааралддаг үзэгдүүдээс бидэнд тусламж ирдэг тал бий. Тухайлбал: ариутгалын цэнхэр бодис хийсэн 00-д шээсний дараа усны өнгө ногоон болж хувирдаг нь "цэнхэр+шар=ногоон" гэсэн томъёог тогтоолгоно.
16 November 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment