Ямарваа нэг зүйлийн ойг тэмдэглэхэд учир байна.
Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой. Болж байна.
Ардын хувьсгалын 70 жилийн ой. Болж байна.
Худалдаа хөгжлийн банкны 20 жилийн ой. Болж байна.
Сангийн яамны 100 жилийн ой. Болж байна.
Замын цагдаагийн 75 жилийн ой. Буэээ!
Юнител корпорацийн 5 жилийн ой. Буэээ!
Мобикомын 15 жилийн ой. Буэээ!
Товчхондоо, 10-д, 100-д хуваагддаг ойг л тэмдэглэх хэрэгтэй. 5-аар төгсөж буй нь хэнд хэрэгтэй юм. 5 жил тутам баяр хөөр хийж нэг нэгнийгээ шагнах хэрэггүй. 10 байхад яг таарна нөхдөө. За тэр 27, 33, 41 г.м. хэнд ч хамааралгүй ой тэмдэглэх гэж чичрээд дайрч буй нөхдийн тухай яриад дэмий. Энд эрүүл хүмүүсийн тухай л ярьж байна.
P.S: Төрсөн өдөр бол хамаагүй, учир нь дараачийн төрсөн өдрөөрөө мэнд мэлтийж, амьд арзайж байх баталгааг хэн ч өгч чадахгүй. Тиймээс сүүлчийн удаа мэт загнах хэрэгтэй, ха-ха.
21 November 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment