20 November 2011

Зөөврийн компьютерийн сонголт

Хүмүүс laptop авах гэсэн юм, аль нь зүгээр вэ гэж их асуудаг. Бүх зүйлийг мэддэг хүн шиг зөвөлгөө өгч би чадахгүй. Хүн мэддэг, хэрэглэж үзсэн юмныхаа тухай л ярих нь зөв.
Миний хувьд Compaq, Dell, HP, Sony VAIO гэсэн 4 нөүтбүүкийг ашиглаж үзсэн. VAIO-г би үнэлсэн. Бараг с
үүлийн 2 жил зогсоо зайгүй балбаж байна. Keyboard нь үнэндээ эвтэйхэн. Тус laptop нь гарын ая сайн даана. 2 ч удаа газар санамсаргүй унагасан, аз болж яагаачгүй. Хөдөө ч бай, гадаадад ч бай, бороо шороонд чирээд л явж байлаа хөөрхийг. Sony-той болсноос хойш би desktop computer дээрээ суухаа ч байсан.Ганц дутагдал нь - үнэ. Загварууд нь яг адил үзүүлэлттэй өөр фирмийн laptop-уудаас үнэтэй байдаг. Арай хямд, бас эдэлгээтэй зүйл авах санаатай бол Dell болон Toshiba зүгээр. Эдгээрийн загварууд нь надад ердөө ч таалагдаж байгаагүйг нуугаад яахав. Acer, Compaq, HP, Lenovo, Fujitsu г.м. бусад брэндүүдийг муулах нь хаашаа юм, гэхдээ би л лав сонголт байгаа цагт өөртөө худалдаж авахгүй байх. Тиймээс танил тал, найз нөхөд ийм зүйл асуухад жаахан илүү төлөөд Sony VAIO авчих, харамсахгүй шүү гэж зөвлөдөг.
Apple-ийн MacBook Pro болон Air-ийг ашигладаг хүмүүс ам сайтай байдаг, хэрэглэж үзээгүй болохоор дуугуй өнгөрье.

1 comment:

  1. SONY bol barag l hog.gariin ay daahaaraa bol ACER sain.6 jil balbasan zugeer l bj bn

    ReplyDelete