Аль нодинон жил жолооныхоо эрхийг хасуулсан тоогүй явдал тохиолдож билээ. Үлээсэн чинь 0.6 зааж орхисон. Аль 4 сард үнмлэхээ авах ёстой байсан ч залхуурч явсаар саяхан л авлаа. Эрх хасуулж байх үеийн фотонуудыг үйл явдлын дарааллаар нь хууллаа.
Цагдаа протокол дээр гарын үсэг зуруулах гэж байна. Би зурахгүй, дахиж үлээе гэж гүрийсэн хэдий ч эсвэл ачигдах, эсвэл гарын үсэг зураад бичиг баримтаа үлдээгээд цааш машинаа бариад харих 2 хувилбар л байсан.
2 цагдаа техникийн захын Хаан банкны өмнөх зогсоол дээр эргүүл хийж байв. Би ааванхруугаа явж байсан бөгөөд 300 орчим метр л хүрч чадаагүй юм. Ядаж байхад нэг талын гэрэл шатчихсан, тэрнээс л үндсэндээ болж саатуулагдсан юм.
Маргааш нь машиныхаа гэрчилгээг авах гэж Баянзүрхийн замын цагдаагийн тасгаар оров. Энд хүнд хүнд гарууд их таарсан. Яаж баригдсанаа санахгүй байгаа хүн таарах жишээний. Эсвэл үлээлт нь 3 бүхэлтэй гарсан г.м. Яг таарсан плакат.Хэрэг бүртгэгч хошууч бүсгүй ганцаараа, харин эрхээ нэг шөний дотор нэг дүүрэгт хасуулсан жолооч нар - хар мянга. Үр дүн нь: уртаас урт дараалал.
23 November 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment