26 November 2010

XI.26

Улс тунхагласан өдөрт зориулсан пост.

Их Британий сэтгүүлчидийг "эдийн засгийн гайхамшиг" гэдэг хэллэгийг үүсгэсэн гэдэг. Дайнд ялагдсан Герман 50-иад онд ялсан улс гүрнүүдээс 2 дахин хурдан хөгжиж байснаас тэр шүү дэ. Эх орноо хурдан сэргээж хөл дээр нь босгох гэсэн ард түмний эрмэлзэл, өндөр биш цалин хөлсөөр илүү олон цаг ажиллахад бэлэн сэтгэлгээ, АНУ-ын тусламж г.м. олон хүчин зүйл энд нөлөөлсөн. Ижил төстэй загвараар эхэлж Япон, улмаар Сингапур, Өмнөд Солонгос, хожуу Хятад улс хөгжсөн. Эдгээр улс болгон эдийн засгаа өсгөх стратеги боловсруулж, хөгжилд хүрэх зорилго зорилготой шат дараалсан арга хэмжээ авснаар амжилтад хүрсэн. Нарийндаа гоц гойд гайхамшиг энд байхгүй.

Улс төрчид, төрийн албан хаагчид алсын хараатай сэтгэж, мэдлэг, заль, ур ухаанаа улс орносоо болон хилийн чанадаас хамгийн хэрэгцээтэй боломж нөхцлүүдийг хайхад зориулж, иргэддээ өөрсдийгөө нээх боломж нөхцлөөр хангаж чадах юм бол дээрх "эдийн засгийн гайхамшиг" ирнэ.

Манайхан ч гэсэн гайхамшигт хүрэх стратеги боловсруулсан юм шиг санагдаж байна. Гэхдээ арай ондоо загвартай. Нийтийн, ард олны эрх ашгийн төлөө биш өөрийн, хувийн эрх ашгийн төлөө ажиллаж болдгийг, шийтгэл хүлээхгүй байж болдгийг бүгд ажиглаад л сууцгааж байна шүү дэ.

No comments:

Post a Comment