11 November 2010

Франц. Зам зуур

2010.04.23
Франц орноор юу байна?

Ногоон нуга нь цэцэглэсээр.
Түүн дээр үхэр нь бэлчсээр.Жижиг тосгонуудад нам гүм амьдрал нь үргэлжилсээр.Тээрэм нь эргэсээр.Зам нь гүйсээр.Франц улс нь хөгжсөөр л байна да, уншигчид минь.

Төгсгөлд нь нэг зүйл. Яагаад хуучин соц. лагерь баруунаас эрс ялгардаг тухай асуудлыг дахин сөхье. Зурган дээрх 5 давхар байшинг ажигла. Тасарсан гоё зүйл энд байхгүй.
Байшин бол байшин, манайд буй 5 давхар хрущевка-тай адилхан л материалаар хийгдсэн байгаа. Гэвч трущеба-гаас хамаагүй гоё, цэвэрхэн, тохилог харагдна. Яагаад?
- Орчины тохижилт ерөнхий дүр зурагт нөлөөтэй. Тасганы овооны шороон дунд шил, толь болсон харш босгоод сайхан харагдах уу?
- Жигд байдал. Бүх цонх, тагт нь адилхан. Манайд 1 айлын 3 цонх байлаа гэхэд нэг нь модон, нөгөө нь ваакум, 3 дахь нь болох балкон төмөр тортой байх жишээний. Нэмээд эзэн нь жаахан мөнгөтэй бол байшингийн фасад-ад кондиционер зоож орхино.
- Цонхнууд хоорондоо сөөлжилж байрласан нь нүдэнд аятай харагдаж байна.
- Өнгө. Өнгө маш чухал. Хар саарал байшинг үүнтэй зэргэцүүлвэл сүмийн ч юм уу эмнэлгийн дэргэдэх шорон шиг л харагдна.
Ийм л байна да нөхдөө :-)

No comments:

Post a Comment