Энд тэнд дарагдсан зургийн ээлжит цуглуулга.
Мутантын тавхай.
Бөмбөгдөлтөнд өртсөн сурталчилгаа.Конус хэлбэртэй гацуурууд энд тэнд ургасаар. Ийм гацуурууд надад ер таалагддаггүй. Төв талбай дээрх гацуурыг зайлшгүй тайгаас тайрч авчирах хэрэгтэй. Хайран мод гэж үү? Ганц модоор тайга дутахгүй мангараа. Гринпийсийг энэ тохиолдолд байхгүй мэт загнаж болно. Яаж тэр холоос чирч ирэх юм гэж үү? Хүсвэл болж л таараа. Шинэ жилийн гол сүлд мод конус хятад пластик биш гацуур мод байх ёстой.Төв музейн уулзвар. Гэрлийн шонгийн хазайлтыг хар.Ху намыг одоо Ху гэж дуудахааргүй болсон. Сонгуульд шинэ нэртэй, шинэ байртай зодоглохон дэ. Шинэ биш хуучин нэрээ сэргээсэн юм гэж үү? Наад үлгэрээрээ өвөө эмээ нарыг хуур да. Ер нь 2 том нам аль аль нь дотроосоо зэвэрч идэгдэж дууссан, ямар ч нэгдсэн үзэл бодол, баримтлал байхгүй. Нам дотроо л чоно нохой шиг байх юм. Гуравдагч чадалтай хүчин байсан бол гарч ирхээр л байгаа, тийм хүч байхгүй нь сайхан юм да.
4-р дэлгүүрийн уулзвар. Алтан шаргал зам шууд утгаараа "Ерөөл"-тэй байна.Төгсгөлд нь, уншигчаас мэйл-ээр ирсэн мэдээ.
26 November 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment