Өнөөдөр ам, хамрын хөндийн ариун цэврийн тухай яриа өрнүүлье. Монгол хүн цэвэрч гэж жигтэй. Өөрийн шүлс, уучлаарай, цаашлаад нус, цэрнээсээ цэрвэнэ гэж жигтэй. Боломж л олдвол өөрий биенээс гадагшлуулна. Нусны алчуур, салфетка хэрэглэ гэнэ үү? За больж үз. Нусаа цаасанд ороочихоод халааслаад явж байх нь ариун цэвэрт хэрхэвч нийцэхгүй. Тэрний дор, одоохон, аакккхх, кххх-ммм, пүүүүү! ингээд л нулимаад, эсвэр хүррр! хийтэл нийгээд хаячих нь хэн хэндээ амар. Гудамж уу? Гудамж яахав дэ, хааш хаашаа 2х2см квадрат талбайд ногоон өнгийн учир битүүлэг бодис л үлдэнэ биз, хотын ногоон байгууламж гээд л бодчих, тэгэж яривал адилхан органик гаралтай шүү, аакккхх, кххх-ммм, пүүүүү! Уучлаарай, их юм ярихлаар ялгаралт нэмэгдээд байх шиг байна.
Автобусны буудал дээр ч юм уу жаахан л сул зогсох боломж олдоо л бол монгол хүн ам, хамрын хөндийн ариун цэвэрт анхаарлаа өөрийн эрхгүй хандуулж эхэлнэ. Тэгсэн мөртлөө орой унтахдаа шүдээ тэр болгон угаахгүй. Мөн гадаадад явахдаа яагаад ч юм тургих нь багасчихна. Яахав, сохорын газар сохор, доголонгийн газар доголон болж, заваараад л, хамаг илүүдлээ биедээ тээхээс өөр аргагүйнх биз. Эх орондоо бол гар утсаар ярихдаа, тамхи татахдаа шүлсээ хаяхгүй л бол эзэн нь болж төрсний хэрэг юун.
Доорх зураг: Ардын эрхий ХААН банкны АТМ-ын үүд. Мөнгө авахаар дараалалд зогсож буй хүмүүс юу хийснийг таацгаагаарай, кххх-пүүүү!
No comments:
Post a Comment