21 November 2010

Автын хөдөлгөөний тухай бодол

2010.11.21 16:27
Казахстан. Алма-Ата.
2011 оны 12 сар гэхэд метротой болох төлөвтэй. Эхний ээлжинд 8,56 км урт зам, 7 буудал ашиглалтад орно. Улмаар 11 буудал бүхий 2 дахь мөчрийг нь барих төлөлвлөгөөтэй гэнэ.
Дэлгэрэнгүйг: http://www.voxpopuli.kz/post/view/id/169

2010.11.18 22:57
Он гараад орж ирэх автомашины онцгой албан татвар нэмэгдэх нь бараг ойлгомжтой байна. Зөв. Автопарк шинэчилэгдэх л хэрэгтэй. Алийн болгон ард нийтээрээ хуучны хог хэрэглэх вэ дэ. Чадалтай нь шинэ тэрэг аваад, чадалгүй нь автобусандаа сууна биз. Энэ тохиолдолд би нийтийн тээвэрт суухад бэлэн. Гол нь автобус, троллейбус нь графикийн дагуу, хүрэлцээтэй тоогоор явдаг байх хэрэгтэй. Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт чөлөөлж байна. Сайн байна. Үр дүнд хүрэхгүй бол буцаагаад л нээчихнэ биз, 1-р эгнээгээ. Арга зам хайж буй процесс нь өөрөө зөв байгаа юм. Юу ч хийхгүй байснаас л дээр. Эргээд, замыг нь тавьж өгөөд байхад 2, 3-р эгнээнд орж хөндөлсөх автобусны жолоочийг өчиггүй дүүжилэх эрхийг нь хасах хэрэгтэй. Бас нэгдүгээр эгнээнд паркинг хийж зорчих хэсэг нарийсгадаг мудакуудыг хэрцгийгээр торгох саналтай байна. Маш хатуу, бараг арай ч дээ гэмээр арга хэмжээ авч байж л энэ зам дээрх замбараагүйтэлийг дуусгана. Галзуу хулгануудыг буюу микронуудыг шугамнаас шахаж байгаа. Хэдийгээр цаана нь жолооч, кондукторын амьдрал хэцүүдэх боловч бүхэлд нь авч үзвэл зүйтэй алхам. Одоо том оворын автобусуудыг шинэчилмээр байна. Бөөн хар утаа хаясан, гэрлэн дохион дээр ард нь зогсоход угаартах аюул бүхий төмрийн хогнуудыг хая. 2 хаалгатай автобус - хог, 3 хаалгатай байх ёстой, хотын нийтийн тээвэр л юм бол. Урт, 5-6 хаалгатай, секторууд нь гармошикоор нийлсэн автобусууд явсан ч болно шүү дэ.
Зогсоолын хувьд: шинээр баригдаж буй томоохон байшин болгонд газар доогуурх машины зогсоолыг төлөвлөж оруул. Зогсоолын асуудал шийдэгдээгүй бол барилга барих зөвшөөрөл өгөхгүй чангалах хэрэгтэй. Хотын талбайнуудын доор зогсоолууд нэмж хийх хэрэгтэй. Барилгачидын талбай доорх шиг харанхуй нүх биш, гадныхан шиг зохион байгуулалттай зогсоолууд. Ялалтын, драмын театрын өмнөх, вокзалын хойд талбай г.м. газар доошоо 2-3 давхар гүнзгийн нүх ухаад машин тэргээ байрлуул. Газар дээр ч олон давхар авто-зогсоол барих хэрэгтэй шүү дэ.
Торгуулийг хэд дахин нэмье. Санхүүд нь хүнд цохилт өгөөд ирэх цагт жолооч нар дүрэм журам мөрдөхгүй хаачих юм? Жолооч гэлтгүй явган зорчигч нарыг сайн торго. 500, 1000 төгрөгөөр биш, 5, 10 мянгаар торгох хэрэгтэй, үхэр шиг зүтгэх нь багасна. Машин ачих - бүтэхгүй асуудал. Ачигч машин нь өөрөө бараг бөглөрөл үүсгэдэг. Тэгээд ч хувийн шахуу бизнес шүү дэ. Харин номер хураах нь зөв.
Ийм л бодолтой байна да, миний хувьд. Аан тийн, мөрөөдөхөд мөнгө төлөх биш, метро УБ-т илүүдэхгүй байх, хэ-хэ.

4 comments:

  1. метро тийм мөрөөдөл гэж үү. болгоно гээд зүтгэвэл бололцоотой гэж бодож байна. тэгвэл маш их асуудал шийдэгдэх бололцоотой. бүх дулаан, холбоо, цахилгаан гэх мэт шугамнуудыг хийчихнэ. дараа нь янзалсан ч гэсэн газар ухаад зам эвдээд байхгүй. нийтийн тээврийн хувьд парк шинэчлэлт зайлшгүй. харин тэрний дараа бүгд мөнгө төлөөд явдаг шударга зарчимд шилжмээр байна. бүгдээрээ 100 юмуу 200-г төлөөд явбал нийтийн тээврийн өр, татаасны асуудал байхгүй болмоор санагдахийн. автобусанд сууж байгаа хүмүүсийн 40 хувь нь мөнгөө төлдөг гэж байгаа. заза ингээд орхилоо. АЛТ

    ReplyDelete
  2. Ovoo dongosson baina shuu. Ter garmoshiktai avtobus chini manai jijighen uulzvar, zam deer ergene gej bodoj baina uu? Iimerhuu eldev balai butehgui bodloos bolj zambaraaguitel uusch baigaan! Chi ooroo Garmoshik!

    ReplyDelete
  3. "Офицеруудын ордон - 5 шар" чиглэлд явуулж болохгүй юу?

    ReplyDelete
  4. hahahaha. jinhene metgeltseen, sn bn huuhduudee, ushuu ushuu.

    ReplyDelete