18 November 2010
Monbet
Монбэт. Авто-сэлбэгийн наймаа.Таслалын тэмдэг ямар их чадалтайг энэхүү зар илэрхийлнэ. Хэрэвзээ таслал байхгүй бол мөнгө буцаахгүй, зөвхөн ондоо сэлбэгээр л солино гэж гүрийж болно.Гандан биш дэ, хандивын хайрцаг өлгөөд. Ингэхэд, хаа газрын хандивын хайрцганд хүмүүс карман, түрүүвчинд буг болсон самаркандаа хийдэг нь үнэн боловч хэн ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Сэтгэлээсээ л бол үрчийж үнгэгдсэн, уранхай 10 төг. байх нь хамаагүй, тийм үү? Угтаа бол сэтгэлээсээ өгч буй зүйл чинь өөрийн тань сэтгэлийг л илтгэнэ дэ, хэ-хэ-хэ. Тиймээс би ийм хайрцагнуудад хэзээ ч юу ч хийдэггүй. Сэтгэлгүй л хүн байгаа биз, яах вэ дэ.Энэ анхааруулах тэмдгийг гөөмөн ч олон газар олж харж байна да. Тэр тоолонд Aerosmith хамтлагийн лого шиг далавчтай, нисэж буй гахайны хамар л төсөөлөгддөг.
Labels:
organization
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment