03 November 2010

Эхний тун - үнэгүй

Нэгэнт тамхины талаар ярьсан юм чинь цааш үргэлжлүүлье.
Никотин - хар тамхи. Хэрэв нэг янжууран дахь никотиныг судсаар чинь
шууд хийвэл өөрөө тэр дороо чадарна, баталгаатай, 100%. Утаатай цуг орсон никотин биенээс чинь тэр дороо гадагшилна, улмаар дараачин тунг организм чинь өөрийн эрхгүй нэхнэ. Гэвч хамаг утга учир хүний тархинд бий. Ер нь тамхи героин-оос нээх их ялгарахгүй дэ.

Ингэхэд, мансууруулах бодисонд донтогсод ихэнхдээ эхний тунг үнэгүй хүртсэнээс болж урхидуулдгийг та нар мэдэх үү? Жишээ нь, героин зардаг оюутан ангидаа, дотуур байранд хамгийн давгүй залуу байж таардаг. Тэрбээр мөнгө төгрөг зээлнэ, ядарсан үед чинь тусална. Эхний доз-ыг ч гэсэн өөрт чинь үнэгүй өгнө. Учир нь түүнийг хэрэглээ л бол 2 дахь удаагаа судсаараа хог шахах магадлал 95% хувь өндөр юм чинь. Хэд хэд тариулсан хойно мөнгө чинь дуусаахад зээлээр өгч эхэлнэ. Яг загас барьж буй мэт. За тэгээд нэгэнт хаашаа ч эргэж буцалтгүй болсон хойно зөвхөн мөнгөөр үйлчилж эхэлнэ дэ. Зүүн дээр суусан хүн доз-ын төлөө юу ч хийхэд бэлэн болдог.

Өөр хөгийн баримт. Nestle компани Африкт ямар маркетингийн стратеги барьдагийг мэдэх үү? Залуу эхчүүдэд сүү орлогч бүтээгдэхүүн үнэгүй тараадаг юм. Юу ч мэдэхгүй, гадарлахгүй бүсгүйчүүд нярай үрээ түүгээр нь хооллоно, улмаар хөхний сүү нь татраад алга болно. Үнэгүй өгсөн сүү орлуулагч дуусна, хөхний сүү ч мөн адил. Хүүхэд хоолгүй, эсвэл үлдсэн бага сүүндээ цадахгүй уйлна. Цор ганц үлдэж буй гарц - сүү орлуулагч мөнгөөрөө худалдаж авах. Тэр нь багагүй үнэтэй байх нь ойлгомжтой. 30-аад жил тус компаний энэ маркетингийг буруушааж буй хэдий ч эхний тун хэрэглэгчдийн гар дээр үнэгүй очсоор.

No comments:

Post a Comment