Уншигчидаа! Надад хэдэн өдрийн засваралга шаардлагатай байсан юм.
Би нэг ном уншиж эхлээд, дуусгаж байж, тодорхой үр дүнд хүрсэн хойно блогд пост оруулна гэж бодсон юм. Үр дүнд хүрэхгүй бол энэ блогийг нэг мөсөн хаана гэж өөртөө амласан. Одоо ч гэсэн, хэрэвзээ зорилгоосоо ухарвал шууд хааж орхино, оройтно гэж байх биш. Сонин сонин, хоорондоо авцалдаагүй зүйл бичээд байна уу? Түүхийн хуудас сөхөцгөөе.
Анх 2 байна уу 3-р ангидаа хөвгүүд л болсон хойно бид нохойтож тамхи татаж үзэж байсан. Булагаа их идэвхитэй байсныг санадаг юм. Мэдээж ханиалгасан, нулимс гарсан. Тухайн үед тамхи надад огт таалагдаагүй, тэр ч ойлгомжтой, хүн болгонд л тэгдэг шүү дэ. Онц хичээнгүй хэд нь уйгагүй оролдсоор 6-р анги гэхэд тамхичид болов. Би 9-р ангидаа хичээлдээ явахдаа болон буцаад харих замдаа Дашка-тай тамхи татдаг болсон юм.
Одоо санахнаа 10 жилд бага татдаг байв. Оюутан болоод л зам жинхэнээр шулуудсан да. Мэдээж тамхи үнэртээд, халааснаас нь асаагуур, шүдэнз унаад, тамхины үүрмэг энэ тэнд яваад эхлэхээр эцэг эх дуртай хүлээж авахгүй. Гэрийхэндээ худлаа үнэн хэлээд л, тамхиа татчихаад л, "но если есть в кармане пачка сигарет - значит все не так уж плохо на сегодняшний день" гэж бодчихоод л яваад байлаа. Дотроо болохоор дуртай үедээ тамхийг хаяж чадна гэж эндүүрсээр, төөрөгдсөөр. Ажилд орлоо. Тамхийг хаях бодол тэр үед төрөхчгүй байв. Татах нь ихэссэн үү л гэхээс багасаагүй. Оюутан байхдаа хямдавтар тамхи татдаг байсан бол ажилд ороод, улмаар цалин нэмэгдэхийн хэрээр өөрийгөө хордуулах аянд "их хэмжээний хөрөнгө оруулалт" хийдэг босон.
Хорт зуршилаас салах гэж би оролдсон уу? Оролдсоон. Нэг удаа бүр 2 сар тэссэн. Ихэнхдээ шинэ он эхлэх тоолонд, эсвэл сарын 1-ний өдрөөс, 1 дахь өдрөөс г.м. тэмдэглэлт өдрийг хүлээж байгаад гүрийж эхлэнэ дэ. Хэдэн өдөр тэсээд л байхгүй, буцаад татаад эхэлдэг. Гэхдээ би хэзээ ч энэ олон жилийн турш хүүхдүүдийнхээ юм уу эцэг эхийнхээ дэргэд янжуур асааж үзээгүй.
Хэдэн жилийн өмнөөс би тамхинаас хэрхэн гарах вэ гэж янз бүрийн арга зам судалж эхэлсэн. Энэ жил энэхүү асуудал бүр хурцаар тавигдаж эхэлсэн. Учир нь би "качигоши" буюу 50 хувиа хийсэн хүн (31 насныхаа 16-д нь өөрийгөө хордуулсан) болсон байв. Наалт, никотинтой бохь, лазер эмчилгээ г.м. олон арга бий. Мөн хүн өөрийн ухамсараар, сэтгэлийн тэнхээгээр хаях тохиолдлууд бий. Би ондоо зам сонгов. 87 хуудас A4-өөс бүрдэх ворд-ын файл хэлбэртэй нэгэн ном нэт-с татаж аваад анхааралтай, нухацтай нь аргагүй уншив. Нуршуу, нэг зүйлийг олон давтсан, хажуугаар нь новшийн модон орчуулгатай ном. Гол нь - дуустал нь л унших хэрэгтэй. Би 2008 онд 1/3 хүртэл нь уншаад хаяж байсан гашуун туршлагатай байсан болохоор энэ удаад тасралтгүй уншсаар дуусгасан, бараг нэг амьсгалаар. Одоо би хэдэн өдөр тамхи татаагүй явж байна, гол нь цаашид ч татахгүй гэдгээ мэдэрч байна. Тамхилах хүсэл төрөхгүй байгаа нь бүр гайхалтай. Би тамхигүй өнжвөл алингаа алдна, байж ядна гэж боддог, айдаг байсан - цөм худлаа. Хүн гол нь айдсаа л даван туулах хэрэгтэй юм билээ. Би чадсандаа өөрөөрөө бахархаж байна.
Ганзориг гуай сайхан худлаа баваж, хульхин дээр цэцэг ургуулж байна да, нэг пиво-доод л тамхи татчихна да гэж намайг мэдэх улс бодож байгаа байх. Зөв ч бодож байна. Би урд нь тэгдэг л байсан. Одоо бол ондоо. Би үйлдлээрээ та бүхэнд үлгэр дуурайлал үзүүлэх болно :-)
Аан тийн, ямар нэртэй ном юм бэ гэж үү?
Allen Carr. Easy way to stop smoking. Би орос орчуулгаар нь уншсан (Аллен Карр. Легкий способ бросить курить). Монгол хэлнээ орчуулагдсан байх шүү, андуураагүй бол Интерном-д харсан шиг санагдаж байна. Хэрвээ өөрөө тамхийг хаяхаар шийдсэн бол энэхүү номыг анхааралтай уншаад үзэхийг миний зүгээс танд зөвлөх байна. Алдах зүйл өөрт чинь үндсэндээ байхгүй. Тамхинаас гарвал - амжилт, гарахгүй тамхиа үргэлжлүүлж татвал тэр л биз.
Төгсгөлд нь, тамхи татаад дуу дуулж буй Шнуров. Ямар ч тамхитай холбоогүй дуу ч гэлээ миний хувьд "Я свободен!" гэж чанга орилмоор байна.
03 November 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Яааяа, яг наадхыг чинь л хэрэгжүүлмээр байна шүү хө.
ReplyDeleteChi hudlaa yariagui gedgee uzuuleh zag irlee dee. Zorigtoi bgaarai! Sain bna. Hudlaa shaasan bval chinii blog ruu hezee ch dahij orohgui.Amjilt!
ReplyDeleteби бас 13, 14 жил татаж байгаад шууд л хаячихсан.
ReplyDeleteгэхдээ янз бүрийн сургаал ном, албан шахалтгүйгээр. Надад тамхинаас гарах бол ямарч асуудалгүй байсан. Алт
hi ganzo.., garsan bol sain bna.., tamhinaas garlaa geed yu uurchlugduv ?
ReplyDeleteОдоогоор мэдрэгдэх зүйл алга.
ReplyDelete