- Сайн сайн гэв үү?
- Тийм тийм тийм, муугийн ёс биш монголын ёс.
Монгол гэлтгүй хаа газар мэндчилэхдээ бүтэхгүй зүйл хэлдэггүй. Уг нь яг үнэнээсээ тухайн үед мэдэрч буй зүйлээ хэлдэг байсансан бол давгүй дүр төрх ажиглагдна да. Хэдэн жишээ:
- Сайн уу?
- Үхсэн баас. Өчигдөр өглөө машинаа мөргөлдүүлчихээд явж байхад чинь!
- За сайн? Ажил өндөр?
- Доромжлоод байна уу?! Бөөн өр шир болчихоод явж байна.
Дандаа бүтэлгүй зүйл хариулна гэж юу байхав. Амны билэг гэж бий.
- Та сайхан өвөлжиж байна уу?
- Сайхөөн сайхан. Өвөө нь сүүлчийн минь өвөл ч юм билүү гэж бодохлоор л нүдэнд нулимс цийлэгнэх юм г.м. хариултууд байж болно.
19 November 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment