30 November 2010

Цагаан идээ

Сүүний тухай дээр бичсэн.
Одоо бусад цагаан идээний тухай боддог зүйлээ бичье.
1. Тараг. Нүгэлтэй дуртай. Натурал тарагнаас илүү худалдааныхад нь дуртай. Сүү компаний "Амтлаг", бас ямар ч билээ үйлдвэрийн "Талын Монгол" хоёрыг авдаг. Хүйтнээр нь уудаг.
2. Аарц. Төдийлөн дуртай биш. Халуунаар нь уухыг шаарддаг боловч мурьж байгаад хүйтнээр нь уудаг. Мэдээж, гаднаас чөмөг царцаастай орж ирхэд халуун аарц сайхан л да, хөл дулаацуулаад.
3. Цагаан тос. Бог малынх сайхан, цав цагаан, хэлэн дээр бутраад л. Хар цайнд элсэн чихэртэй хийж байгаад талх дүрж иддэг байж билээ, хүүхэд байхдаа.
4. Ааруул. Говийн тэмээний тавхай шиг хэмжээтэй, зузаан, тослог ааруул гоё.
5. Ээзгий. Иддэггүй.
6. Бяслаг. Баасаа хатаахыг хүсээгүй л бол идээд хэрэггүй. Монгол бяслаг миний хувьд ямар ч амтгүйг хүлээн зөвшөөрнө. Яагаад технологийг нь оруулж ирээд швейцари бяслаг их хэмжээгээр хийж болдоггүй нь оньсого.
7. Айраг. Тайлбар хэрэггүй. Одоо хөлдсөн айрагны голоос охийг нь авч хэрэглэх нь зөв :)
8. Ингэний хоормог. Нугасгүй. Хүйтнээр нь цэрийтлээ уудаг.
9. Шар тос. Цагаан идээ гэхэд бэрх. Зул барих, ул боов хийхэд л хэрэглэсэн нь дээр гэж боддог.
10. Өрөм. Сайхан шүү, иддэгээ иддэг. Сүүтэй цайнд хөлдүү өрөм гэсгээж байгаад талхан дээр тавиад л...
11. Цөцгий. Элсэн чихэртэй зуурж байгаад идэхэд гоё. Мөн борщ-д хийхэд янзын.
Өөр орхигдуулсан идээ цагаа байгаа биз, толгойд орж ирснээ л бичсэн юм. Аан тийн, нэг зүйл мартаж, нэрмэл. Сарлагын нэрмэлээс татгалзахгүй л байх, хэ хэ.

3 comments:

  1. Швейцари бяслагийг Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу явах замд хийж байгаа. Жижигхэн газар болохоор тийм ихээр үйлдвэрлэдэггүй. Хийсэн бяслагаа Скай их дэлгүүрт борлуулдаг юм билээ. Одоогоос 5 жилийн өмнө дөө 1 кг-ыг нь 5,000 төгрөгөөр зардаг гэж байсан шүү.

    ReplyDelete
  2. bugd l saihan doo.., hoorvvlsen suug untahaasaa umnu 2 aygiig uuval huuhed shig lnoirson shudee :)

    ReplyDelete
  3. chinii bodol oor bj bolno.
    Minii huvid lav bugd saihan
    amtgui natural tusmaa l saihan shudee. tegeed yamar davs esvel elsen chiher hiih ni tiim saihan gejuu bugd l hor bolood bgaa bzdee.
    aarts shig heregtei yum bhguiee bainga uuj bh heregtei

    ReplyDelete